С.Баярын шинэ эхнэр Эрдэнэбилэгийн Сувд
Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр 2017 оны гуравдугаар сарын 1-ний өдөр Хатан xаан II Элизабетэд Бүкенгемийн ордонд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан тухай Монгол Улсын Гадаад Харилцааны Яам албан ёсоор мэдээлэв. Албан мэдээлэл дэхь “Итгэмжлэх жуух бичиг барих ёслолд Элчин сайд С.Баярын гэргий болон Элчин сайдын яамны дипломатууд байлцав.” гэсэн өгүүлбэр болон зураг олны анхаарлыг татсан юм. Учир нь Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баяр дахин гэрлэсэн нь энэ аж. Түүний гэргийг Эрдэнэбилэгийн Сувд гэдэг тухай Их Британий албан ёсны эх сурвалж мэдээлжээ. Сонирхолтой нь УИХ-ын гишүүн асан Г.Уянгын дэлгэж байсан АНУ дахь С.Баярын гэгдэх байшингийн эзэмшигч байсан Эрдэнэбилэгийн Сувд гэх нэртэй ижил байгаа явдал юм. Өөрөөр хэлбэл уг байр түүний эхнэрийнх байсан нь хөдлөшгүй үнэн ажээ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Энэ хүүхний эцэг сахал Эрдэнэбилэг хулгайч луйварчин, нөхөр болох настан шар сэмжлэсэн өвөө С.Баяр авилгач, хулгайч, Луйварчин авгай болох Сувд бас л хулгайч
харийн оронд шившиг болж байгаа юм бна хурдан татах хэрэгтэй