Улаанбаатарчууд утаанаас хэзээ салах вэ

-100 айл орчимд тоосонцорын агууламж 5,56 дахин их буюу аюултай төвшинд хүрчээ-

Агаарын чанарын мэргэжлийн улсын албанаас энэ сарын 2-нд гаргасан мэдээллээр “Мишээл экспо” төв орчимд азотын давхар ислийн агууламж агаарын чанарын стандартаас 1.55 дахин их буюу муу төвшинд, Баруун дөрвөн зам орчимд хүхэрлэг хийн агууламж 2.2 дахин их буюу маш муу, 13 дугаар хороолол орчимд хүхэрлэг хийн агууламж 2.05 дахин их буюу мөн маш муу, 100 айл орчимд тоосонцрын агууламж 5.56 дахин их буюу аюултай төвшинд гарчээ.

Уг нь хоолой хорсгосон гашуун утааг багасгах зорилгоор холбогдох газрууд нэг биш нэжгээд ажлыг хийж, хэрэгжүүлж буй.

Өнгөрсөн жил, түүний өмнөх жилээс Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 12 хороонд түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, утаагүй түлшээр хангах ажлыг туршилтаар эхлүүлсэн. Харин энэ өвөл нийслэлийн гурван дүүргийн 18 хорооны өрхөд утаагүй түлш түлүүлэх, бүтән шаталттай зуух хэрэглүүлж буй.

Мөн стандартын шаардлага хангасан түлш хэрэглүүлэхийн тулд найман үйлдвэртэй гэрээ байгуулан ажиллаж буй гэх мэтээр сонсоход таатай мэдээ бишгүй. Хотыг утаагүй болгох, иргэдийн эрүүл мэнд талаас үзвэл буруу шийдвэр биш. Гэхдээ энэ ажил нэг л урагштай явахгүй байна.

Өнгөрсөн жилүүдэд Баянгол дүүргийн нэжгээд хорооны өрхөд шахмал түлшийг нийлүүлсэн. Харам-салтай нь, тэрхүү шахмал түлш эхнээсээ л хэрэглэгчдээ алдаад хэрэглэххүн ч үгүй болсон.

Нүүрсийг бутлаад цэвэршүүлэгч бодисын тусламжтайгаар гаргаж авсан гэх түлшийг үйлдвэрлэгчид стандартын дагуу хийж чадаагүйгээс нийлүүлэлт болоод эрэлт нь тэгсгээд зогссон. Тиймдээ ч “Тэр утаагүй гээд байгаа түлшийг хэрэглэж үзсэн. Ачаад гэрийн гадаа буулгах хооронд тал нь үйрчихсэн.

Улаанаараа л байгаа мөртлөө илч муутай. Хөө тортог ихтэй. Зарлагыг нь бодож үзэхэд нүүрс түлсэн нь дээр” гэх оршин суугч цөөнгүй гарсан. Нэг их удалгүй нийлүүлэх түлш нь ч тасарч иргэд түүхий нүүрсээ түлэх болсон.

Утаагүй түлшний илчлэгийн хэмжээ 4500 ккал байх стандарттай. Гэтэл манайд 3000 ккал ч хүрэхгүй түлш зарагдаж байсныг мэргэжлийн байгууллагынхан тогтоосон. Иймээс л утаагүй түлш нийтийн хэрэглээ болж чаддаггүй.

Солонгосын “Сон Жин Энержи” компани Баянгол дүүргийн 1500 өрхөд утаагүй түлшний зуух бэлэглэж байсан. Гэхдээ энэ зууханд түлдэг түлшийг зөвхөн тус компани л үйлдвэрлэдэг. Түлш нь үнэ ихтэйгээс бэлэгний зуухаа хэрэглэхээсээ амбаартаа хадгалдаг өрх олон болсон түүх бий.

Өнөө жилийн хувьд ч энэ түлш нь өмнөх жилийнхээ алдааг давтахгүй гэх баталгаа алга. Хамгийн гол нь дээрх түлш ямар үнээр иргэдэд очихоос хамаарч хэрэглэгчтэй болох, үгүй нь шийдэгддэг. Өнөөдрийн хувьд үнэ өндәр гэх хүмүүс хааяагүй. Үнийн хөнгөлөлт үзүүлж буй ч тэр нь мэдэгдэхүйц биш гэдэг.

Үнэндээ үнэ өндәр байхаар түүхий нүүрсээ ч их хэмжээгээр нөөцлөх чадалгүй иргэд зөв сонголт хийх нь юу бол. Дээр нь зориулалтын гэх зуухыг тодорхой үнээр авна. Иймээс шахмал түлшийг түүхий нүүрснээс хямд гаргахгүй бол энэ санаа бас л дуусашгүй үлгэрийн залхмаар үргэлжлэл хэвээр үлдэнэ.

Өдгөө нүүрсээ хэдийнэ нөөцлөөд авсан иргэд ч байгааг бодолцох хэрэгтэй. Хажуугаар нь орон нутгаас жилд 12 орчим мянган хүн хот уруу шилжин ирж гэр хорооллынхныг уул дамнан тэлэхэд ташуур болдгийг ч мартаж боломгүй.

Тэдний дийлэнх нь өнөөдөр нүүрс, модныхоо мөнгийг чадан ядан хүргэж байгаа нь бодит амьдрал. Адаглаад түүхий нүүрснээс хямд үнээр өгвөл юу юм гэхээс. Өөрийн юм өргүй гэдэг шиг нүүрс түлээд “хар гэртээ хаан, бор гэртээ богд” суух шиг жаргал үгүйг мэдэгдэхүйц биш гэдэг.

Үнэндээ үнэ өндөр байхаар түүхий нүүрсээ ч их хэмжээгээр нөөцлөх чадалгүй иргэд зөв сонголт хийх нь юу бол. Дээр нь зориулалтын гэх зуухыг тодорхой үнээр авна. Иймээс шахмал түлшийг түүхий нүүрснээс хямд гаргахгүй бол энэ санаа бас л дуусашгүй үлгэрийн залхмаар үргэлжлэл хэвээр үлдэнэ.

Өдгөө нүүрсээ хэдийнэ нөөцлөөд авсан иргэд ч байгааг бодолцох хэрэгтэй. Хажуугаар нь орон нутгаас жилд 12 орчим мянган хүн хот уруу шилжин ирж гэр хорооллынхныг уул дамнан тэлэхэд ташуур болдгийг ч мартаж боломгүй.

Тэдний дийлэнх нь өнөөдөр нүүрс, модныхоо мөнгийг чадан ядан хүргэж байгаа нь бодит амьдрал. Адаглаад түүхий нүүрснээс хямд үнээр өгвөл юу юм гэхээс. Өөрийн юм өргүй гэдэг шиг нүүрсзчу гүлээд “хар гэртээ хаан, бор гэртээ богд” суух шиг жаргал үгүйг хэн бугай ч хэлнэ.

Иймээс эхний ээлжинд үнэгүй хэрэглүүлээд үнэхээр хэрэглээнд нийцсэн бүтээгдэхүүн бол иргэд өөрсдөө аваад эхлэх арга замыг хэрэгжүүлбэл болохгүй гэх газар үгүй. Нөгөөтэйгүүр түүхий нүүрс түлэхийг хориглосон заалтыг өнгөрсөн жилээс гаргасан.

Үүний дагуу энэ жил гэхэд зургаан дүүргийн 484 хэсгийн ахлагчийг утааны байцаагчаар давхар ажиллуулж, энэ бүсэд байгаа айлуудын янданд хянапттавих юм. Агаарын бохирдлыг бууруулах тухай хууль зөрчсөн, нийслэлийнхний уушгинд “халамж” тавиагүй айл өрх, албан газруудыг хатуухан торгох юм билээ.

Өөрөөр хэлбэл, Агаарын тухай хуулийн 26 дугаар зүйлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол захиргааны арга хэмжээ авах талаар тодорхой тусгасан. Тус хуулийн 26.1.1 -д журам зөрчсөн айл өрхийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин, аж ахуйн нэгж, албан байгууллагыг дөрвөөс тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгохоор заасан.

Хийж, бүтээе гэж тэмүүлж яваа хэдийнхээ хийснийг доош татах гэсэндээ энэ бүхнийг өгүүлсэнгүй. Учир юун хэмээвээс нийслэлийн тэр олон мянган өрх бүрээр шалгаад явах нь юу л бол.

Тэгээд ч зуух авах сонирхолтой өрх цөөхөн бололтой. Зөвхөн нэг жишээ дурдахад Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо 3000 өрхтэй. Тэднээс ердөө 400 айлд хүчээр шахуу зуух нийлүүлжээ.

Ер нь Мянганы сорилтын сангийн мэдээллээс үзвэл өнгөрсөн өвлөөс хойш өнөөдрийг хүртэл ердөө 10 гаруй мянган иргэн л утаагүй зуух авчээ. Үлдсэн нь түүхий нүүрсээ хэрэглэдэг гэсэн үг. Ийм болохоор дээрх ажил амьдралд ойр байж чадах уу хэмээн асууж буй хэрэг.

Ер нь утаанаас сална гэдэг байшин барих, зам тавих мэт хэн дуртай нь сэтгэлийн хөөрлөөр шийдчихдэг зүйл биш. Урьдчилсан тооцоо, судалгааг үндэслэлтэй сайн хийхээс эхлээд их хэмжээний бүтээн байгуулалт шаардана.

Гэтэл 2007 оноос нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахын тулд компаниудын дунд тендер зохион байгуулж нам даралтын зуух хийх, утаагүй түлш үйлдвэрлэхэд нь дэмжлэг болох зорилгоор арваад аж ахуйн нэгжид утаагүй түлш үйлдвэрлэх эрх олгосон. Түүнчлэн эдгээр компанид болзол тавилгүй эргән төлөгдөх нөхцөлгүйгээр нийслэлийн төсвөөс 6.7 тэрбум төгрөгийг бэлнээр олгосон. Харамсалтай нь үр дүн нь тэг.

Харин ч өнгөрсөн жилийн агаарын бохирдол өмнөх жилийнхтэй харьцуулахад 20 хувиар нэмэгдсэн. Өнөөдөр ч ялгаагүй. Жишээлбэл, 2010 оны аравдугаар сарыг энэ оны мән үетэй харыдуулбал, азотын давхар ислийн дундаж агууламж 51.2 хувиар, том ширхэглэгт тоосонцрын агууламж өмнөх төвшин орчим байлаа.

Ийм байхад хариуцлага тооцсон газар хаа байгаа нь үл мэдэгдэм гэдэг хачирхам биш үү. Тийм атлаа жилээс жилд утаанд төсөвлөх мөнгө нэмэгдсээр. Ингээд бодохоор дахиад л утаан дунд гэж бодохоор өөрийн эрхгүй хоолой гашуу оргино.

Ж.Сүрэн
Эх сурвалж: “Монголын үнэн”


URL:

Сэтгэгдэл бичих