“Гал тахиа” жилд онцгой засалтай жилтнүүд
Хүн бүрт жил орох, мэнгэ голлох, мөчлөг тохиох жилүүд байдаг. Энэ үед хүний ажил амьдрал, зан мөр муруйх, осол зовлон үзэх зэрэг гэнэтийн муу юм тохиож болзошгүй тул хайхрахгүй өнгөрч болохгүй гэдэг. Учирч болох аюул, ослоос өөрийгөө хамгаалж засал ном хийлгэх учиртай.
“Гал тахиа” туулай жилтэй “их харш” учир туулай жилтнүүд онцгой засал хийлгэнэ. Мөн шишил буюу “бага харш”-д морь, хулгана жил таарч буй учраас энэ жилд төрсөн хүмүүс тусгай засал хийлгэх учиртайг Монголын үндэсний ШУА-ийн академич, доктор, профессор, зурхайч Л.Тэрбишийн тооцоолж зурсан “Цаг тооны бичиг”-т онцолжээ.
ЖИЛ ОРОГСОД:
- 13, 73-ны жил нь “Хүү” махбодтой жил бөгөөд бие, эрүүл мэнд хямрах гэмтэй тул Найман гэгээн, Лхамын ганшиг хуруулж, балин өргө.
- 25, 85-ны жил нь төрсний “Нөхөр” махбодтой жил ба жаргал зовлон ээлжлэн ад зэтгэр босох тул Догсун, Доржномжом, Цэнд, Доржнамжомын жавтуй сайн.
- 37, 97-ны жил нь төрсний жилийн “Дайсан” махбодтой жил ба гарлага гарах тул Юмжайвриндүйсүм, Цэвэгмэдийн чого хуруулж, лусад балин өргө.
- 49-ний жил нь “Эх” жил ба хийморь доройтох гэмтэй. Нити, Жинсрэг зохимжтой.
- 61-ний жил нь өөрийн төрсөн жилтэй адил махбодтой жил бөгөөд шулмын хөнөөл гарах тул Ширнэн уншуул. Сац талбиул. Цэдэв насан бүтээл үйлдвээс сайн.
Нийт тахиа жилтнүүд жилийн турш хэрүүл тэмцлээс зайлсхийж, аливаа буянд даган баясваас сайн. Заслын ном өөр өөр тохиолдолд давхцан гарч байвал заавал тэр бүр дахин давтан уншуулах шаардлагагүй. Нэг л удаа уншуулахад болдог байна.
Жил орсон хүмүүс оршуулга, xyрим найрыг цээрлэж, зайлшгүй үед цээр гарга. Эр хүний жил “угтаж ордог” тул урдаас засч сэрэмжил. Эм хүний жил “үдэж дагадаг” тул жил орсны дараа ч засал хийлгэ. “Жилээ угтаж” ордог дөрвөн жил бол БАР, МОГОЙ, БИЧ, ГАХАЙ. Харин “жилээ барьж ордог” дөрвөн жил бол ХУЛГАНА, ТУУЛАЙ, МОРЬ, ТАХИА. Тэгвэл “жилээ дагаж” ордог дөрвөн жил нь ҮХЭР, ЛУУ, ХОНЬ, НОХОЙ болно.
Их харш жил:
- Туулай жилтнүүд “дүнсэр” буюу “их харш” жилтэй учирна. Хулгай, дайсан, зохисгүй үйлүүдтэй учирч магад. Догсом, Базарсад, Жалцанзэмобүнжан уншуул, замд гарахдаа Далх тахиул.
Шишид жил:
- Морь, хулгана жилтнүүд “шишил” /бага харш/ буух тул Жадамба, Ногоон дарь эх уншуул, амин золиг гаргуул.
Ивээл жил /Түнсүм/:
- Үхэр, Могой жилтнүүд “ивээл жилийн” буюу “түнсүм” засалтай. Гарз гарах тул их үйл эхлэн үйлдэхийг тэвч. Хийморийн сан, Цагаан шүхэрт, Ганшиг уншуул. Морь жилтнүүд “цагаан жил” буюу “логар” ургах тул сэтгэл энэлэх, шарх гарах гэм буй. Маналын чого уншуулж, сахиусаа тахь.
Суудал өнцөгдсөн:
- Хулгана, Бар, Луу, Морь, Бич, Нохой жилтнүүд өнцгийн засал хийлгэ.
НАШИДҮРСҮМИЙН ЗАСАЛ:
- Могой, Морь жилтнүүд жилийн нашидүрсүмийн засалтай.
ЕСӨН НҮДНИЙ ЗАСАЛ:
- Насны буюу жилийн есөн нүд нь 9, 18, 27, 36, 45, 54, 63, 72, 81 насанд тохиох ба 9, 81-ний нүд нь аминд хорлолтой тул Цэдүв хуруулж Чивэл хийлгэ.
- 18, 36, 54-ний есөн нүд нь эд хөрөнгө, мал адгууст хорлолтой тул сан олонтаа тавиулж, балин тахил өргөж хишиг даллага авахуул.
- 27, 72-ны есөн нүд нь ад зэтгэрийн хөнөөлтэй тул сахиусныхаа Ганшиг уншуул.
- 45, 63-ны есөн нүд нь зовлон гаслан авчирах тул Цагаан шүхэрт нас тоолон уншуулж Сундуй айлтга. Ер нь есөн нүд эзэлснээр, эм аливаа хүмүүн “есөн нүдний засал” хийлгэж насны тоогоор Сац тавиулж, Жавтүй хүрт.
Эдгээр жилд 9 нүд лүгээ давхарлаваас ширүүн тул насны бүтээл, Чивүл тэргүүтнийг
URL: