Амьдрал байж магадгүй долоон гарагийг илрүүлжээ
22-нд Вашингтонд АНУ-ын сансар судлалын үндэсний төв хэвлэлийн бага хурал хийлгэж, Бельгийн Лигийн их сургуулийн одон орон судлаач Майкл Гиллоны ахалсан судалгааны баг манай дэлхийгээс 40 гэрлийн жилийн зайд байх ТРАППИСТ-1 хэмээх хэт хүйтэн, одой гарагийн аймгаас манай дэлхийтэй хэмжээгээр ойролцоо 7 гарагийг илрүүлсэн тухай зарлажээ. Өнгөрсөн жил тус багийн судлаачид энэ хэт хүйтэн одой гарагийн аймгаас хэмжээгээр манай дэлхийтэй ойролцоо 3 гараг илрүүлсэн юм. Энэ нээлт нарны аймгаас гадна амьдрал байж магадгүй гэсэн таамаглалд орон зай нээн өгч, улам их итгэл төрүүлсэн тухай ХОУР-аас АНУ-д суугаа сэтгүүлч Жао Шинь-Юй мэдээллээ.
АНУ-ын сансар судлалын үндэсний төвийн шинжлэх ухаан хариуцсан газрын орлогч дарга Томас Зурбучен 22-ны хэвлэлийн бага хуралд, одон орон судлаач Майкл Гиллоны ахалсан судалгааны баг спитцер дуран авайн тусламжтайгаар манай дэлхийгээс 40 гэрлийн жилийн зайд орших ТРАППИСТ-1 хэмээх хэт хүйтэн, одой гарагийн аймгаас хэмжээгээрээ манай дэлхийтэй ойролцоо 7 гарагийг илрүүллээ хэмээн сэтгэл хөдлөн мэдэгджээ. Сансар огторгуй хязгааргүй уудам болохоор судлаачид маань хичээж л байвал бид нарны аймгийн “саахалтуудаасаа” хатуу гадаргуутай, амьдрал байх боломжтой агаар мандал бүхий гарагуудыг олж мэднэ. Энэ удаа одой гарагийн аймгаас долоон гараг илрүүлсний гурван нь амьдрал байх боломжтой агаар мандал бүхий бүсэд оршиж буй бөгөөд гадаргуу дээр нь ус байж болзошгүй юм. Мөн бусад дөрвөн гараг дээр ч ус байж болзошгүйг эрдэмтэд онцолж байна. Ингээд Томас Зурбучены ярихыг сонсъё.
“Энэ удаа бидний олж мэдсэн хамгийн чухал зүйл бол хоёр дахь дэлхийг олох боломжтой юм байна. Энэ бол ердөө цаг хугацааны асуудал. Энэ удаагийн гол амжилт бол бидний сэтгэлийн гүнд он удаан жил дарагдсан нөгөө нэг асуултад хариулах чухал боломж бүрдэж байна. Тэр нь юу гэвэл “Сансар огторгуйд бид ганцаараа оршдог уу?” Энэ асуултад хариулах боломж бүрдэж байна шүү дээ.”
Хүн төрөлхтөн анх удаа хэт хүйтэн одой гарагийн аймгаас хэмжээгээрээ манай дэлхийтэй ойролцоо гарагийг ийм олноор илрүүллээ. ТРАППИСТ-1 бол улаан одой гараг. Одой гараг ихэвчлэн Ашдын одноос хөгжиж ирсэн байдаг. Судалгааны багаараа эдгээр гарагийг илрүүлсэн Бельгийн Лигийн их сургуулийн одон орон судлаач Майкл Гиллоны танилцуулснаас үзвэл, хэрвээ нарыг сагсны бөмбөг гэвэл энэ ТРАППИСТ-1 нь голфийн бөмбөг л гэсэн үг. Эдгээр нь хэмжээгээр бага, дулааны хэм бага болохоор амьдрал байх боломжтой, агаар мандал бүхий бүс дэх одой гарагуудтай ойролцоо оршдог юм байна.
Томас Зурбучен: “Эдгээр гараг оддын тойрог зам одой гарагаас маш ойр болохоор татах хүчинд нь татагдан “саахалт” болж, тогтмол нэг талаараа одой гарагтай зэргэлдээ оршиж, сар зөвхөн нэг талаараа дэлхий рүү хардаг шиг мөнхийн тогтоцтой болсон байж мэдэх юм. Харин сонирхолтой нь эдгээр гараг бие биенээсээ тун ойрхон байрладаг тул хэрвээ аль нэгэн дээр нь зогсоод харвал бид сарыг хардаг шиг тодхон харагдах төдийгүй бүр сарнаас ч том харагдаж магадагүй юм” гэжээ.
Калифорни мужийн технологийн дээд сургуулийн NASA спитцер шинжлэх ухааны төвийн судлаач Сеан Кареи: “ТРАППИСТ-1 гарагийг анх Чили улсад байрлуулсан ТРАППИСТ дуран авайн тусламжтайгаар илрүүлсэн. Харин энэ одой гарагийн аймгийг судлахдаа спитцер сансрын дурангийн хэт улаан туяаны системийг хэрэглэн, одой гарагийн дэргэдүүр тод одод өнгөрөн гарах агшны гэрэл гэгээг ашиглан хэмжээгээрээ манай дэлхийтэй ойролцоо энэ 7 гарагийг илрүүлсэн бөгөөд тэдний эргэлтийн тогтцыг олж мэдсэн юм гэжээ.
\Э.Цогзолмаа орчуулав\
http://mongol.cri.cn/343/2017/02/24/181s201326.htm
URL: