Туркийн эрх зүй академитай санамж бичиг байгууллаа

7909

Улсын Ерөнхий прокурорын газрын Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтсийн дарга Г.Ганзориг тэргүүтэй 20 прокурор 2017 оны 02 дугаар сарын 14-нөөс 21-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Турк Улсад сургалтанд оролцож, ажлын уулзалт хийлээ.

Уулзалтын арга хэмжээний үеээр Монгол Улсын Ерөнхий прокурор газар, Турк Улсын Эрх зүйн академи хооронд хамтын ажиллагааны “Санамж бичиг” байгуулж, Турк Улсын Эрх зүйн академын захирал Илмаз Акчил, Улсын Ерөнхий прокурорын газрын Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтсийн дарга Г.Ганзориг нар гарын үсэг зурав.

Монголын прокурорын төлөөлөгчдийг Анкара хотод БНТУ-ын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагын тэргүүн дэд ерөнхийлөгч ноён М.Сурия хүлээн авч уулзан, хоёр байгууллагын хамтын ажиллагааны талаар санал солилцож, санамж бичгийн дагуу 3 жилийн хугацаатай хэрэгжих төсөл хөтөлбөрийг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Түүнчлэн БНТУ-ын Ерөнхий прокурор Мехмед Акаржа, түүний орлогч Халил Адигузел нар төлөөлөгчдийг хүлээн авч, өөрийн орны прокурорын байгууллагын үйл ажиллагааг танилцуулаад, хоёр орны прокурорын байгууллагын хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.

Ерөнхий прокурор Мехмед Акаржа Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд мэндчилгээ дэвшүүлж, Монгол Улсад энэ оны 9 дүгээр сард айлчлахаар төлөвлөж байгаагаа илэрхийлэв.

Айчлалын хүрээнд төлөөлөгчдийг БНТУ-ын Анкара хотын баруун бүсийн шүүх, прокурорын газрын ерөнхий прокурор Илас Өзбек, орлогчийн хамт хүлээн авч уулзан, байгууллагын үйл ажиллагааг танилцуулж,  прокурорын өдөр тутмын үйл ажиллагаа, шүүх хурал хэрхэн явагдаж байгаа талаар практик сургалт явуулж, харилцан туршлага солилцсон юм.

Монголын прокурорын төлөөлөгчид “Туркийн Эрх зүйн академи”-ийн мэргэжил дээшлүүлэх сургалтанд 7 хоног суралцсан ба тус академийн ерөнхийлөгч Илмаз Акчил амжилттай суралцсан гэрчилгээ гардууллаа.

Энэхүү арга хэмжээнд Турк Улсын Ерөнхий прокурор Мехмед Акаржа, түүний орлогч Халил Адигузел, Туркийн Эрх зүйн академийн ерөнхийлөгч Илмаз Акчил, түүний орлогч, TIKA-гийн тэргүүн дэд ерөнхийлөгч ноён М.Сурия нар байлцаж прокуроруудад баяр хүргэж, дурсгалын зүйл гардуулан, зураг татуулав.

Төлөөлөгчид БНТУ-ын Анкара, Истанбул зэрэг хот, түүх соёлын дурсгалт газраар аялж Туркийн ард түмний түүх, ёс заншил, соёлын дурсгалтай танилцлаа.

Хамтран ажиллах “Санамж бичиг”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улсын Ерөнхий прокурорын газрын Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтсээс урт хугацааны хамтын ажиллагааны төсөл боловсруулахаар Турк Улсын Ерөнхий прокурорын газар, ТИКА, Туркийн эрх зүйн академтай хамтран ажиллаж эхлээд байна.

 Бүгд Найрамдах Турк Улсын Эрх зүйн академийн ерөнхийлөгч Илмаз Акчилтай

Бүгд Найрамдах Турк Улсын Эрх зүйн академийн ерөнхийлөгч Илмаз Акчилтай

“Санамж бичиг” байгуулах арга хэмжээ

БНТУ-ын Ерөнхий прокурор Мехмед Акаржа Монгол Улсын прокурорын байгууллагын

төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж байгаа нь

БНТУ-ын Ерөнхий прокурорын газарт сургалтанд хамрагдаж байгаа нь

Бүгд Найрамдах Турк Улсын Эрх зүйн академид зочлох үеэр

БНТУ-ын Анкара хотын баруун бүсийн шүүх, прокурорын газрын

ерөнхий прокурор Илас Өзбектэй уулзах үеэр

БНТУ-ын Анкара хотын баруун бүсийн шүүх, прокурорын газрын

үйл ажиллагаатай танилцах үеэр

БНТУ-ын Анкара хотын баруун бүсийн шүүх, прокурорын газарт шүүх хурал

хэрхэн явагдаж байгаа талаар практик сургалт явуулж, туршлага солилцох үеэр

БНТУ-ийн Ерөнхий прокурор Мехмед Акаржа болон түүний орлогч, газар,

хэлтсийн дарга нарын хамт

БНТУ-ийн Үндсэн хуулийн цэцээр айлчлах үеэр

 

Эх сурвалж: prokuror.mn


URL:

Сэтгэгдэл бичих