Хэрэв Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нарыг баривчилвал Монгол оронд 1937 он эхэлнэ гэв
УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр өргөтгөсөн хуралдааныхаа дараа мэдээлэл хийв. Энэ үеэр сэтгүүлчид өчигдөр баривчлагдсан Эдийн Засгийн Хөгжлийн Сайд асан Н.Батбаяр, УИХ- дахь АН-ын бүлгийн дарга асан Б.Гарамгайбаатар нарын тухай тус намын бүлгийн байр суурийг нь лавлав. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат энэ тухай :
“Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нараас байцаалт авна гэж дуудаад гэнэтийн баривчилгаа хийсэн нь маш их анхаарал татаж байна. АН гишүүдээ хамгаалах үүрэгтэй. Ер нь бол Хөгжлийн банкны зээлүүд эзэн холбогдогчтой, эргэн төлөгдөх нөхцөлтэй зээл. Үүнд улс төрийн байр сууринаас хандаж буй нь буруу.
Зорилготойгоор улс төрийн үйл ажиллагаа болгож байна гэж үзэж байна.Бид хоёр андыгаа идсэн, уусан гэж бодохгүй байна. Өчигдөр баривчлахдаа ар гэрт нь хэлээгүй байна лээ.
Эцэст нь хэлэхэд М.Энхболдын ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа сөрөг хүчний гишүүдийн баривчилгаагаар эхэлж буй нь энэ байх. Хэрэв Ерөнхий сайд байсан хүмүүсийг баривчилвал Монгол оронд 1937 он эхэлнэ гэв гэв
.Дашрамд дурьдахад УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат ба баривчлагдаад буй Д.Эрдэнэбат, Б.Гарамгайбаатар нар нь МҮДН фракци буюу “Монголын Үндэсний Дэвшлийн Нам-Холбоо” ТББ-ын гишүүд, нэг багийнхан юм.
Ч.Явуу
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Хулгай хийсэн бол хэнч хуулийн өмнө хариуцлага хүлээх ёстой.Шалгуулчихаач.
Өмнөх социалист нийгэмд бол Ард түмэн,Монголын төрийн өмч хөрөнгийг идэж шамшигдуулж ,Улсыг өрөнд оруулсан бол Эдгээрийг шагнах байсан байхдаа.Энэ ИХ ӨР тэд нарын ажлын үр дүн Ард ОЛОН Гундуухан амьдарч л байна.Сайхан Улсаар удирдуулж Өр гэдэг хадгаламжтай болох Монголчууд сайхан юмаа
Туйлшрах хэрэггүй ээ, монгол улсын төлөө зүтгээгүй бол тангараа биелүүлээгүй бол хэн ч хариуцлага хүлээх ёстой байх…