Неймар шүүхэд дуудагдав

10e42f4f3f14b9e75great“Барселона”-гийн довтлогч Неймарын давж заалдах хүсэлтийг шүүх хүлээж аваагүй тул бразил залуу залилангийн хэргээр шүүгдэхээр болжээ.

DIS хөрөнгө оруулалтын сан 2013 онд Неймарын “Сантос”-аас “Барса”-д очсон гэрээнээс мөнгөө дутуу авсан хэмээн шүүхэд гомдол гаргасан билээ.

Прокурор хөлбөмбөгч залууд хоёр жил хорих ял болон 10 сая еврогийн торгууль оногдуулахыг шаарджээ. Мөн хуучин болон одоогийн багууд нь 15 сая еврогийн торгуульд унахаар болоод байгаа юм. Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих