293 автобусны утааны тортог стандартаас өндөр гарчээ

148758419358aabbc11aa41Нийслэлийн Тээврийн газар, Авто тээврийн үндэсний төв хамтран автобусны өнгө үзэмж болон ялгарах утааны хэмжээг шалгажээ.

Тодруулбал, Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа 926 автобусыг шалгаж, зөрчлийг нь арилгах хугацаа олгосон байна. Нийслэлийн 62 чиглэлд үйлчилж буй 697 автобусны тортгийг шалгахад 293 нь стандартад заасан хэмжээнээс их өндөр гарчээ. Нэг автобусны ялгаруулах утааны хэмжээ 40 хувиас ихгүй байх ёстой. Тиймээс дээрх компаниудад энэ сарын 25-ныг хүртэл зөрчлөө арилгах албан шаардлагыг дээрх газруудаас хүргэжээ.

Түүнчлэн дээрх албан шаардлага биелүүлэхгүй бол жолооч, аж ахуйн нэгжүүдэд торгууль ногдуулах талаар ч мэдэгдсэн байна. Мөн шалгалтаар зөрчил гаргасан 4 аж ахуйн нэгжил 290, 11 захиралд 450, 16 жолоочид 140 мянган төгрөгийн торгууль тус тус ногдуулжээ.


URL:

Сэтгэгдэл бичих