Олон улсын байгууллагууд Монголын малчдад яаралтай тусламж үзүүлэхийг уриаллаа
Олон улсын Улаан Загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо пүрэв гарагт Бээжин хотноо хэвлэлийн бага хурал хийх үеэрээ Монголын малчдад тусламж үзүүлэхийг уриаллаа.
Албаны хүмүүс 650 мянга орчим долларын хандив цуглуулах зорилготой байна. Тэд цугласан мөнгийг Монголын малчин өрхүүдэд тараан өгч, үр хүүхдийг нь сургуулийн дотуур байранд байрлуулахад зарцуулах ажээ.
Одоогоор Монголын нутаг дэвсгэрийн 70 гаруй хувьд цасан бүрхүүл тогтоод байна. Цаг агаарын байдал хүндэрсний улмаас малчдын амьжиргааны эх үүсвэр болсон мал олноороо хорогджээ. Зун нь ган гачиг болж, малын хоол тэжээл болох өвс ургамал хатсаны улмаас өвөл нь нөхцөл байдал хүндэрч, мал олноороо үхэж байна.
Монголын 160 мянга орчим малчин зудад нэрвэгдээд байна гэж албаны хүмүүс мэдээлсэн байна.
URL: