Манжуурыг зорьсон таван монгол иргэн амиа алджээ
Дорнод аймгийн төвөөс БНХАУ-ын Манжуур хотыг зорин зорчиж явсан Монголын таван иргэн автомашины ослоор өөд болсон харамсалтай хэрэг өчигдөр гарчээ.
Тодруулбал тэдгээр хүмүүс хятадын хилийн хот болох Алтан-Эмээлээс Манжуур хот руу явж байсан бөгөөд том оврын ачааны машинтай мөргөлдөж, жолооч болон зорчигчид газар дээрээ нас барсан байна. Автомашиныг хятад жолооч барьж явжээ. Машинд жолоочоос гадна таван монгол хүн сууж явсан бөгөөд тэдгээр хүмүүс хаанахын хэн болохыг хараахан тогтоогүй байгаа юм байна.
Монголын талаас хууль хяналт, төрийн албаны хүмүүс иртэл осолдсон хүмүүсийг ослын газраас хөдөлгөхгүй гэсэн байр суурийг БНХАУ-ын албаны хүмүүс илэрхийлжээ.
URL: