Гандангийн хэвийн боов үйлдвэрлэгчид муу дүн авав
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас сар шинийн баярыг угтаж Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байрлах Гандангийн орчимд байгаа хэвийн боовны 6 цэг, үйлдвэрлэлийн 3 цехэд шалгалт хийжээ. Шалгалтаар хэвийн боовыг хаана хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, зориулалтын бус сав баглаанд савласан, эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд үйлдвэрлэж байсан нь тогтоогджээ. Тухайлбал,
Автомашин, контейнерт худалдаалсан, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн орчин нөхцөл хүнсний технологи, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангахгүй,
Ажиллагсад нь эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаагүй зэрэг нь Хүнсний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 10.1.3, 10.1.7, 10.1.9 дэх заалтуудыг зөрчсөн байна.
Иймд иргэдийг ил задгай гудамж талбайд хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, баталгаажилтгүй хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг мэргэжлийн хяналтын байгууллагаас сэрэмжлүүллээ.
Эх сурвалж www.wikimon.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
МУУ ШҮҮ