Э.Чулуунчимэг: Амьдрал баян, хэнд юу ч тохиолдож болно
Таван жилийн хамтын амьдралдаа цэг тавьснаа цахим хуудсаараа зарласан дуучин Э.Чулуунчимэг төрсөн нутагтаа очиж, сэтгэлээ тайтгаруулж яваа гэнэ. Тэрбээр салалтаасаа болж гэртээ суугаад уйлж унжихыг урьтал болголгүй өөрийн зорьсон бүхэндээ тууштай байхаар хичээж яваа аж. Тодруулбал, тэрбээр цахим хуудастаа “Тайван амгалан байх нь л чухал шүү дээ цаг хугацаа аяндаа бүх зүйлийг харуулна. Одоо тэгээд уйлаад суугаад байлтай нь биш инээгээд шинэ өөдрөг гэгээлэг рүү тэмүүлнэ. Бэрхшээл тохиолдвол сэтгэлийн хатаар түүнийг даван туулж байж л өөдрөг амьдарна шүү дээ. Амьдрал баян шүү дээ хэнд юу ч тохиолдож болно. Мөн хэн ч хэний ч дотор орж түүний амьдралаар хором ч амьдарч үзэх бодомжгүй учраас ч хүнийг гаднаас нь хараад дүгнэх бол буруу л даа” хэмээн бичжээ.
Эх сурвалж http://www.info.mn
URL: