Ирэх оны тєсвийг гишvvд сонгуулийн амлалтаа биелvvлэхэд л зарцуулах нь
Манайх баян болно. Ийм баярт мессэж 2012 оны тєсвийн тєслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж эхэлснээс хойш тарсан. Энэ нь уул уурхайн баялгаас орж ирэх орлого нэмэгдсэний улмаас тєсвийн орлого єссєнтэй холбоотой. Улс орны орлого єсч байгаа нь сайн хэрэг. Харин энэ орлогыг “зєв шингээх” асуудал юу юунаас илvv чухал. Тодруулбал улс орны орлого нэмэгдэж байгаагийн хэрээр ард тvмний амьдрал ч єєдєлж, тэр хэрээр хєгжил ирэх учиртай. Vvний тулд тєсвийн зєв хуваарилалт юу юунаас чухал. Гэтэл ирэх оны тєсвийн тєсєл ид яригдаж байгаа энэ vед УИХ-ын эрхэм гишvvд 2008 онд амласан амлалтаа яаж биелvvлэх вэ гэдэгт л гол анхаарлаа хандуулж байна. Хатуухан хэлбэл УИХ-ын гишvvд ирэх оны тєсвийг амлалтаа хэрэгжvvлэх хэрэгсэл болгон ашиглахаар улайрч байгаа дvр зураг харагдах боллоо. Тэд энэ байдлаа байнгын хороодын хуралдаан, УИХ-ын чуулганы танхимд ч ний нуугvй харуулах болсон.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2012 оны нэгдсэн тєсвийн тухай хуулийн тєслийн хоёр дахь хэлэлцvvлгийг хийх vеэр УИХ-ын нэгэн гишvvн “Багш нарыг зєєврийн компьютертэй болгох асуудал мєрийн хєтєлбєрт суусан. Энэ амлалт биелэхгvй бол яах юм бэ. Бид сонгогчдодоо юу гэж хэлэх вэ” хэмээв. Vнэн байдлаа ний нуугvй хэлж байгаа нь энэ. Байнгын хорооны гишvvд ч vvнийг нь дэмжиж “Нээрээ энэ амлалтыг яаж биелvvлэх вэ. Хэрэв биелvvлэхгvй бол ирэх сонгуулиар багш нарын ємнє хэлэх vггvй хэцvvднэ” гэж толгойгоо гашилгацгаав. Уг нь энэ асуудал БНХАУ-ын зээлээр шийдэгдэхээр яригдаж байгаа юм билээ. Гэвч энэ зээлийн хvрээнд багш нарт компьютер олгогдохыг хvлээж суух хугацаа УИХ-ын гишvvдэд бараг vлдээгvй тул тэд ийнхvv сандралдах болжээ.
Байнгын хорооны гишvvд сонгуулиас ємнє багш нарыг компьютержvvлэх ямар боломж байгааг эрэлхийлсний эцэст “Урьдчилгаа 10 тэрбумыг нь БСШУ-ы сайдын багцад суулгая” гэсэн санал ч гарав. Vvнд нь Ё.Отгонбаяр сайд бага зэрэг дургvйлхэж, “26 мянган багшийг компьютержvvлэхэд 18 тэрбум тєгрєг хэрэгтэй. Vvнийг сайдын багцад суулгахаар цэцэрлэг, сургууль барих тєсвєєс хасагдана” хэмээлээ. Харин Эрvvл мэндийн сайд С.Ламбаа багш нарыг компьютержvvлэх тєслийн хvрээнд цахим эрvvл мэндийн тухай тєсєл хэрэгжинэ гэдгийг дурдаад, “Vvнийг хэрэгжvvлэх мєнгийг манай салбарын тєсєвт суулгаж болно” хэмээн найр тавив. Гэвч УИХ-ын гишvvн Д.Одбаяр “Энэ тєслийн мєнгийг урьдчилаад тєсєвт суулгачихвал БНХАУ-ын зээлээр хэрэгжих тєсєл зогсчих юм биш биз” гэж болгоомжилсон юм. Юутай ч багш нарыг компьютержvvлэхэд зарцуулах санхvvжилтийг БСШУ-ы сайдын багцад суулгах асуудлыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишvvд дэмжив.
Гишvvдийн энэ асуудлыг дэмжих гол шалтгаан нь ирэх сонгуулиар сонгогчдынхоо ємнє хэлэх vгтэй байя, амлалтаа биелvvлсэн нэр зvvе гэсэнтэй холбоотой. Ямар сайндаа л БНХАУ-ын зээлийн хvрээнд шийдэгдэх энэ ажлыг заавал сонгуулийн ємнє амжуулах гэж улсын тєсєв рvv хvчээр чихэж байх вэ дээ. Монгол Улсын 2012 оны нэгдсэн тєсвийн тухай хуулийн тєслийн хоёр дахь хэлэлцvvлэг цааш vргэлжлэхэд гишvvд єєр єєрсдийн тойрогт хийх ажлын тухай л асууж лавлав. УИХ-ын гишvvн Х.Бадамсvрэн “Ємнєговь аймгийн хvн амын тоо эрс єсч байна. Гэтэл соёлын асуудал хоцорч байна. Vvнийг яаж шийдэх вэ”, УИХ-ын гишvvн Д.Одбаяр “Дорнодын МСVТ-ийг єргєтгєх, хєгжлийн бэрхшээлтэй хvvхдийн сургууль барих шаардлага байна. Энэ асуудал яагаад тєсєвт суусангvй вэ” гэх зэргээр асуулт, санал хєврєв.
Эцэст нь зарчмын зєрvvтэй асуудлуудаар санал хураахад бvгд тойрог руу чиглэсэн ажил, сургууль, цэцэрлэгийн засвар, спорт заал шинээр барих тухай л байв. Эдгээрээс vзэхэд эрхэм гишvvд маань улсын тєсвийн орлогыг тойрог руугаа яаж ахиухан чиглvvлэх вэ гэдэгт хамаг анхаарлаа хандуулж, нойр хоолоо умартах шахаж буй бололтой. Арга ч vгvй биз. Ахиад дєрвєн жил парламентад суучих юмсан гэсэндээ тойргийнхондоо таалагдах зvйл хийхийг хичээж байгаа шvv дээ. Vнэндээ сургууль, цэцэрлэг, спортын ордон барих, багш нарыг компьютержvvлэх ажлыг буруушаах гэсэнгvй. Гагцхvv улс орны эдийн засагт єсєлт харагдаж, хєгжих нєхцєл бололцоо харагдаж байгаа энэ vед эрхэм гишvvд єнєєх л сурсан зангаараа жижиг сажиг зvйл ярьж, хvнд таалагдахын тєлєє ажиллаж байгаа нь харамсалтай.
Иргэдийнхээ амьдралыг дээшлvvлэх, орон сууцжуулах тєслийг хэрэгжvvлэх, хотоо утаанаас салгах гээд олон томоохон асуудал байхад УИХ-ын гишvvд сургууль, цэцэрлэгийн засвар тойрсон асуудал яриад сууж байгаа нь хэр зохимжтой вэ. Тєр тvшилцэж яваа эрхмvvд гагцхvv амлалтаа биелvvлэхэд л анхаарлаа хандуулж, бодлогын хэмжээний томоохон асуудлыг шийдвэрлэх чиглэлээр хуруугаа ч хєдєлгєхгvй байж болно гэж vv. Улс орны орлого єсєхийн хэрээр илvv ихийг хийж бvтээх учиртай бус уу.
Д.Өнөржаргал
ugluunii sonin
URL: