“21 Pilots” хамтлагийнхан Грэммийн шагнал авах үеэрээ өмдөө тайлж шидэв

527-1486967078gettyimages-634981116ЛОС-АНЖЕЛЕС. /СNN/. Лос-Анжелес хотноо болж буй Грэммийн шагнал гардуулах 59 дэх удаагийн ёслолын үеэр “21 Pilots” хамтлаг “Best Pop Duo” буюу “шилдэг поп хоршил”-оор тодорчээ.

Тус хамтлагийн хоёр гишүүн болох Тайлер Иосеф, Жош Дан нар шагнал авахаар тайзан дээр гарсныхаа дараа өмдөө тайлж шидсэн байна.
Шагнал авсныхаа дараа тэд ярихдаа “Грэммийн шагнал гардуулах ёслолыг бид хамтдаа өмнө нь үзэж байхад уран бүтээлчид бүгд дотуур хувцаснаас өөр юм өмсөөгүй мэт харагддаг байсан. Хэрвээ Грэммийн шагнал хэзээ нэгэн цагт хүртвэл яг тэдэн шиг дотуур хувцастайгаа шагналаа гардаж авна гэж бие биедээ амлаж байсан юм” гэжээ.
Г.Доржханд
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих