Дээрэмдүүлэхээс сэрэмжлүүлж байна
Цагаан сар дөхөхөөр иргэдийн хөл хөдөлгөөн нэмэгддэг газруудад дээрэм, хулгайн гэмт хэрэг нэмэгддэг тул иргэдийг дээрэмдүүлэхээс сэрэмжлүүлж байна.
Он гарснаас хойш нийслэлийн Чингэлтэй дүүргийн Iхоёрдугаар хорооны нутагт байрлах “Наран цэн” ломбарданд буутай этгээдүүд халдаж эзэнд нь буу тулган сүрдүүлж 800 мянган төгрөг дээрэмдсэн. Мөн сүүлийн үес орон байранд удаа дараа нэвтэрч эд зүйл дээрэмдсэн А нарын бүлэг этгээдийг Улаанбаатар хотын цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн албан хаагчид илрүүлэн шалгаж байна.Тиймээс цагдаагийн байгууллага дээрэм, хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, иргэн бүр сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Ж.Батсайхан
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг
URL: