Туул голын хамгаалалтыг судлах ажлын хэсэг байгуулагдав

7621

Монгол Улсын Их Хурлын даргын 2017 оны хоёрдугаар сарын 08-ны өдрийн 34 тоот захирамжаар Туул голын сав газрын хамгаалалт, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах асуудлыг судалж шаардлагатай бол хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэлээ. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийг үндэслэсэн захирамжаар байгуулсан тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат ахлан, Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, Д.Сарангэрэл, Б.Ундармаа, Н.Учрал, Б.Энх-Амгалан, Ж.Энхбаяр нар бүрэлдэхүүнд багтжээ.

 

 

Түүнчлэн ажлын хэсгийн үйл ажиллагаанд мэргэжилтэн, мэргэжлийн шинжээчдийг оролцуулж, шаардлагатай дэмжлэг туслалцаа авах, нэмэлт мэдээлэл, судалгаа гаргуулан дүн шинжилгээ хийлгэх ажлыг зохион байгуулах зөвшөөрлийг ажлын хэсгийн ахлагчид олгосон байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


URL:

Сэтгэгдэл бичих