Укагийн задгай хормой зурагчдыг соронздов
Тарж бутарсан гэх мэдээллээр фэн залуусаа уйлуулах шахсан “Киви” хамтлаг өнгөрсөн лхагва гарагт “Mongolian music video awards-2011”-д бүрэн бүрэлдэхүүнээрээ мориллоо. Гэхдээ тэд энэ удаа ямар нэгэн төрөлд өрсөлдсөнгүй, тайзнаа ч дуулсангүй. Харин хамтлагийн ахлагч Ука танго бүжиглэн ирсэн зочдод бэлэг барилаа. Дуулахаас гадна бүжиглэх, жүжиглэх авьяастай тэрээр танго бүжгээрээ үзэгчдийг шуугиулж, задгай хормойгоороо зурагчдыг соронздов. Түүний өмссөн хувцас уян налархай бүжгийн хөдөлгөөнийг нь улам тодотгон өгч байсан ч хэтэрхий задгай хормой нь эгээ л “нууц” хэсгийг нь ил гаргачихсангүй.
URL: