1000 төгрөгийн оношилгоог 6000-аар хийдэг Д.Наранбаатарын бизнес

44b8b50aa618204e07d14b3da42ed4f1“Оном ” сангийн тэргүүн барим тавим мэдэгдэл хийж, салбарын сайдыг нь чичилсний цаад шалтгаан юу вэ.

Д.Наранбаатар гзж нэгэн эрхэм байх. Олон нийт түүнийг “Оном” сангийн тэргүүн гэдгээр нь эчнээ танина. Бас “Элэг бүтэн Монгол” аяныг санаачлагч гэдгээр нь мэднэ. АНУ-д боловсрол эзэмшсэн хэмээдэг тэрбээр уг сангаа 2008 онд байгуулж, элэгний В, С вирусийн эсрэг тэмцлээ эхлүүлсэн гэж өөрийгөө тодотгодог. 2010-2012 онд Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийн Сургалтын хөтөлбөрийн захирлаар ажилласан тэрбээр өдгөө сангаараа дамжуулан элэгний В, С вирустэй хүмүүст оношилгоо хийж буй. АН, МАН-ын сонгуулийн амлалтад “Элэг бүтэн Монгол”-ыг оруулж, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгуулж чадсан түүний хувьд 2020 он гэхэд Монгол Улс элэгний С вирусийг устгасан дэлхийн анхны улс болно хэмээн том амбийц тээж явдаг нэгэн. Эндээс Д.Наранбаатар нь монголчуудыг эрүүл элэгтэй болгохын тулд энэ салбарынхнаас ч илүү идэвхийлэн зүтгэж байгаа мэт харагдаж болох. Гэвч тийм биш юм.

Саяхандаа, Засгийн газрын ээлжит хуралдаанаар элэгний С вирусийг эмчилдэг “Харвони” эмийг гаалийн татвараас чөлөөлөх шийдвэрийг гаргасан. Ингэснээр АНУ-ын ‘Тилеад Сайнс” компанийн буцалтгүй тусламжаар нийлүүлж буй 928.110 ам.долларын өртөг бүхий эмийн НӨАТ болох 354 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргаж, Архангай аймагт олгохоор болсон юм.

Гэвч Засгийн газрын энэ шийдвэр олон нийт, нийгмийн сүлжээнд олон арван шүүмжлэл, маргааныг дагуулаад буй. Сонирхолгой нь, тздгээрийн дундаас хамгийн бачуурсан, бачимдсан хүн нь “Оном” сангийн тзргүүи Д.Наранбаатар байв. Тэрбээр “Ё.Баатарбилэг гишүүн, А.Цогцэцэг сайд нар Архангайн монгол биш, Монголын монгол хүн юм бол тэнд байгаа амьдралын боломжтой хүмүүст үнэгүй эм тарааж яах юм бэ. Хөгжлийн бэрхшээлтэй, нэн ядуу, орлогогүй, энэ эмийг авч уух мөнгөгүй хүмүүстээ өгч болно шүү дээ. Хүн юм бол үүнийг ойлгох ёстой. Архангайн мянгат малчинд тараах ямар хэрэгтэй юм бэ. Энэ эмийг уугаад элэгний вирусийн халдварын голомтыг устгачихаж байгаа бол яах вэ. Эд нар эрүүл мэндийн даатгалын санг дампууруулах зүйл хийж байна. “Оном” сангаас “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг санаачлаад МАН-ын Мөрийн хөтөлбөр, цаашлаад Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулах хүртзл ажиллаж байхад бидэнтэй ярилцаж болно доо. Бид ширхэг ч эм зардаггүй. Ё.Баатарбилэг гишүүн улс төр судлаач мэргэжилтэй юм билээ. Харин А.Цогцэцэг гэдэг хүн Эрүүл мэндийн сайд юм бол үнэ төлбөргүй тараах энэ эмийг хаана хуваарилахаа шийдэх ёстой. Хамгийн шаардлагаггай, эмээ авах боломжгүй эмзэг бүлгийн хүмүүст хуваарилах ёстой атал асуудалд жалга довны үзлээр хандаж байна. Энэ бол А.Цогцэцэг сайд Шогцэцэг болж байгаагийн илрэл. Энэ хүн Монгол Улсын Эрүүл мэндийн сайд биш, Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга байх ёстой хүн байна” хэмээн эгдүүцэв. Хачирхалтай нь, АНУ-аас буцалттүй тусламжаар өгч буй “Харвони” эмийг Д.Наранбаатарын яриад байгаа шиг зориуд нэг аймагт хуваарилаагүй аж.

Харин УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг “Гилеад Сайнс” компанийнхантай өнгөрсөн жил холбоо тогтоон уулзаж, хүсэлт тавьсан юм билээ. Ингэхдээ эхний ээлжид зөвхөн Архангай аймгийн ахмадуудад зориулна гэсэн нөхцөлийг тус компанийн зүгээс тавьсан аж. Үүнтэй холбогдуулж, Ё.Баатарбилэг гишүүн аймагтаа долоон сарын турш төсөл зохион байгуулсны хүчинд эхний ээлжийн 1000 ширхэг эм авахаар болсон нь энэюм байна. Нэг үгээр хэлбэл, буцалтгүй тусламжаар оруулж ирж байгаа 1000 ширхэг эмийг Эрүүл мэндийн яамнаас санаачилж, хийгээгүйг эндээс харж болох.

Ийм атал “Оном” сангийн тэргүүн барим тавим мэдэгдэл хийж, салбарын сайдыг нь чичилсний цаад шалтгаан юу вэ. Хариулт нь маш энгийн. Өмнө нь 300 хайрцаг “Viekira Pak” (3D) эмийг 50 хүнд үнэ төлбөргүй олгохоор АНУ-аас оруулж ирж байжээ. Тэгэхзд Д.Наранбаатар Эрүүл мэндийн яаманд хүсэлт гаргаж Сангийн яамнаас гаалийн НӨАТ-аас чөлөөлүүлсэн. Хачирхалтай нь, НӨАТ-аас чөлөөлсөн 300 хайрцаг эм ямар шугамаар иргэдэд хүрсэн нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, Д.Наранбаатар “Оном” сангаар дамжуулан авсан эмээ иргэдэд үнэтэй зарчихсан гэсэн хардлага явж эхлээд байна. Учир нь, тус сангийн байранд байгуулсан лабораторид шинжилгээнд ороход 6000 төгрөгийн ханштай байдаг аж. Угтаа бол энэ төрлийн шинжилгээг 1000 төгрөгөөр хийдэг гэнэ. Үүнээс гадна Батлан хамгаалах яам болон УБТЗ-д “Оном” сангийнхан очиж элэгний В, С вирусийн шинжилгээ хийжээ. Нэг үгээр хэлбэл, Д.Наранбаатар мөнгө босгох хэрэгслээрээ босоо удирдлагатай, хүн ихтэй төрийн байгууллагыг сонгосон нь энэ. Хэдий чинээ их хүнийг оношилгоонд хамруулна төдий чинээ мөнгө олох учраас тэр шүү дээ. 1000 төгрөгийн шинжилгээг 6000-аар хийсэн гэж тооцвол тийм ч бага мөнгө олоогүй нь тодорхой.

Эх сурвалжийн хэлж буйгаар Д.Наранбаатар төрийн байгууллагуудаар явж шинжилгээ хийхдээ үүсгэн байгуулсан сангаа Монгол Улсын Элэгний төв эмнэлэг хэмээн сурталчилдаг гэх. Угтаа бол элэгний төв эмнэлэг хэмээх малгай өмсүүлсэн газар нь В, С вирусийн оношилгоо хийдэг зөвхөн лабораторийн тусгай зөвшеөрөлтэй юм билээ. Гэвч Эрүүл мэндийн яаманд эмнэлгийн зөвшөөрөл авах хүсэлт гаргасан ч материал дутуу гэсэн үндэслэлээр буцаасны хариуд тэрбээр өс санаж салбарын яам руу, сайд руу ийн дайрч байгаа бололтой.

Уг нь “Эрүүл мэндийн сайд бидэнтэй маш сайн хамтарч ажиллаж байгаа” хэмээн ярьсан Д.Наранбаатар тэргүүний ярилцлага хэвлэлийн хуудаснаа гарсан нь ердөө сарын өмнөх үйл явдал. Тийм атал эмнэлэг байгуулах зөвшөөрлөө авч чадаагүйдээ бухимдсан Д.Наранбаатар Эрүүл мэндийн сайд шиг муу хүн байхгүйг тунхаглаж явааг юу гэж ойлгох вэ. Үнэндээ түүнийг “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжүүлэх нэрийдлээр хувийн бизнесээ цэцэглүүлж, хүрээг нь тэлдэг гэсэн яриа өмнө нь нэг бус удаа гарч байсан. Тэр бүрт тодорхой тайлбар өгөөгүй ч “Манайх эм зардаггүй” гэсэн ганцхан үгээр хэвлэлийнхний амыг таглах нь бий. Хачирхалтай нь, өөрөөс нь, “Оном” сангаас нь шалтгаалахгүйгээр нэг аймгийн нэлээд олон хүнийг өвчнөөс нь салгах гэж буйг яагаад эсэргүүцээд байгаагаа тэрбээр тайлбарлах биз ээ. “Хулгайчийг бариарай” гэж хулгайч л хашгирдаг юм.

 

 

С.СҮЛД /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих