Баллистик пуужин хөөргөсөн Ираныг Трамп нэг номерын дайсан гэв

rfgresrbetrhИраны “Мехр” мэдээллийн агентлаг мэдэгдэхдээ, Ираны цэргийнхэн энэ сарын дөрөвний өдрийн цэргийн сургуулилтынхаа үеэр 3 удаа богино зайн баллистик пуужин туршин хөөргөсөн гэжээ.

Эх сурвалжаас үзвэл, туршин хөөргөсөн пуужингуудын нэг нь Иран улс бие даан зохион бүтээсэн гурав дахь үеийн “KHORDAD” баллистик пуужин бөгөөд 75 километрийн зайд тусдаг. байна Энэхүү баллистик пуужингийн нисэх зай, оновч, хүчин чадал нь урьдынхаасаа их сайжирсан байна.

Нөгөө хоёр TABAS болон SAYYAD-2 пуужин нь 60 километрийн зайд тусдаг ажээ. Энэ удаагийн цэргийн сургуулилтыг Ираны хойд нутгийн Семнан мужийн 35 мянган ам дөрвөлжин талбайд хийжээ. Балластик пуужин хөөргөснөөс гадна Ираны цэргийнхэн бие дааж хийсэн Радарын систем, Комманд тактикийн систем, Цахим хяналтын тактикийн системээ шалгаж, сургуулилт хийжээ.

Иран улсын энэхзз ажиллагааны хариуд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп тус улсыг номер нэг террорист улс хэмээн мэдэгдлээ. Ийнхүү Обамагийн үед гэсэж эхэлсэн АНУ-Ираны харилцаа энд хүрээд дахин хурцдаж эхлэх нь энэ.

М.Баяр


URL:

Сэтгэгдэл бичих