АНУ, БНХАУ-ын худалдааны дайн эхэлж байна уу

дайнАНУ, БНХАУ-ын ган бүтээгдэхүүнд “Хямдаар борлуулахын эсрэг болон нөхөн олговрын эсрэг” хийсэн шалгалтын эцсийн шийдвэрийг гаргалаа. Үүнтэй холбогдуулан Хятадын Худалдааны яам дургүйцлээ илэрхийлэхийн зэрэгцээ аж ахуйн нэгжийн зүй ёсны эрх ашгийг хамгаалахын тулд шаардлагатай арга хэмжээ авна гэж мэдэгдлээ.

Вашингтондэнэ сарын хоёронд Америкийн Худалдааны яам Хятадын зэвэрдэггүй ган хавтанд хямдаар борлуулахын эсрэг болон нөхөн олговрын эсрэг хийсэн шалгалтын эцсийн шийдвэрийг гаргаж, Хятад аж ахуйн нэгжийг хямдаар борлуулахын эсрэг татвар болон нөхөн олговрын эсрэг татварыг тус бүр 63.86-76.64 ба 75.6-190.71 хувь гэж тогтоожээ.

БНХАУ-ын Худалдааны яамны албан төлөөлөгч Ван Хэ Жүн “АНУ холбогдох гэрч, баримтыг харгалзахгүй, аж ахуйн нэгжийн албан татварын хувь хэмжээг үгүйсгэсэн нь ДХБ-ын худалдааны маргааныг зохицуулах дүрмийг зөрчсөн явдал юм” гэжээ.

М.Баяр


URL:

Сэтгэгдэл бичих