Маргаашнаас эхлэн ихэнх нутгаар цас орж шуурна
Энэ сарын 5-9-ний өдрүүдэд цаг агаар ямар байх тухай урьдчилсан мэдээг Ус цаг уурын байгууллагаас гаргажээ.
Энэ сарын 5-нд баруун аймгуудын зарим газар, төвийн аймгуудын хойд хэсгээр, 6-7 ихэнх нутгаар, 8-нд нутгийн өмнөд хэсгээр цас орж цасан шуурга шуурна. Салхи 5-нд зарим газраар, 6-7-нд өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн өмнөд хэсгээр хүйтний эрч сулавтар байх боловч цаашдаа хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 23-28 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 29-34 градус, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 25-30, өдөртөө 13-18, говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17, өдөртөө 6-11, бусад нутгаар шөнөдөө 19-24, өдөртөө 10-15 градус хүйтэн байх нь.
URL: