ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна

dbcd0f0904292e54greatӨнөөдөр аргын тооллын 2017 оны хоёрдугаар сарын 4. Бямба гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн өвлийн адаг цагаагчин үхэр сарын 8. Санчир гараг. Гоё хүүхэн одтой, гурван хөх мэнгэтэй хар нохой өдөр.

Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага
: Хурьцахуй
Суудал: 
 Мод

 Өдрийн наран 8 цаг 03 минутад мандан, 17 цаг 59 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Хаврын уур орох улирал 1 цаг 23 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Олон зүйлийг бясалган бодож, мөрөөдөл, ирээдүйгээ төсөөлөх өдөр. Гэхдээ хоосон мөрөөдөгч та биш учир гэр бүлдээ цаг гаргана. Гэр бүлдээ өөрийн нөлөө, үүрэг оролцоо, хайр халамжийг хир байгааг мэдэрч, үүнээсээ таашаал авах болно. Та өнөөдөр сайхан амарч болно.


ҮХЭР (4/20-5/20)

Гэр орны асуудал, гэр бүлийнхэндээ ихээхэн анхаарал тавих өдөр. Хайртай хүнтэйгээ тоглоом тоглож, сексийн дур хүсэл өндөр байна. Та өнөөдөр өндөр мэдрэмжтэй байна. Хуримтлагдсан өр ширнээс бага ч атугай төлж чадна. Өөдгүй хүмүүсд нууцаа нээснээр хувийн үнэт зүйлсээ халдлагад өртүүлэх магадгүй тул бэлтгэлтэй бай.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Та өнөөдөр аль болох гэртээ байхыг хичээ. Хайртай хүнтэйгээ болгоомжтой харьц. Өнөөдөр хайрттайгаа ширүүхэн маргалдаж болзошгүй байна. Түүний хэлсэн үгэнд онцгой ач холбогдол бүү өг. Удахгүй тэрээр уурласандаа харамсах болно. Таны сэтгэл санаа өнөөдөр танаас л хамаарна гэдгийг санаж, аль болох ухаалаг хүлээцтэй бай. Зайлшгүй шаардлага гарч гадагшаа гарах болвол жолоо барих, танихгүй хүнтэй харьцахдаа болгоомжтой бай.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Гэр бүлийнтэй холбоотой бүх зүйлс бага зэрэг хүнд байна. Хэрэв танд ямар нэгэн чухал зорилго байгаа бол гараа хумхин бүү суу. Бага сага маргааныг үл тоо. Өнгөрсөн явдлыг тэнд нь үлдээж маргаашаа бод. Таны хүсэл тэмүүллийг тэд аяндаа дагахаар бодит үр дүн гарга.


АРСЛАН (7/23-8/22)   

Сэтгэлийн хөдөлгөөнтэй өдөр. Гэнэтийн хайр дурлалтай учирч болно. Сэтгэлээ сайн барих хэрэгтэй. Гэхдээ худал дүр эсгэх хэрэггүй ч өөрөөрөө байна гээд дутагдлаа ил гаргах хэрэггүй. Ажил дээрээ үнэт цаг, боломжийг бүү алд. Төлөвлөж байсан зүйлээ худалдан ав. Таалагдсан зүйлээ худалдан авч өөрийгөө баярлуул. Нуруу бөөрний хууч өвчин хөдлөх, амьсгалын замын эрхтэн өвдөж болзошгүй байна.


ОХИН (8/23-9/22)

Хувийн амьдралд эргэлзээтэй байдал үүснэ. Сайхан санаатай хүмүүсийн ач тусыг та хэзээ ч мартахгүйгээр мэдрэх болно. Дотоод сэтгэлээ санаа муутай хүнд дэлгэж сул талаа муу хүнд мэдэгдэх аюул байна. Аюултай харьцаанд дээд зэргийн болгоомжтой ханд. Үнэт зүйлээ алдаж, эд хөрөнгө эвдэрч гэмтэх аюултай байна.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Таатай, тухлаг өдөр. Биеийн тамирын дасгал хийж, идэвхтэй зугаалж, амрахад таатай байна. Бичиг цаасныхаа ажлыг цэгцэлж, байрныхаа тохижилтонд санаа тавина. Гэртээ эд зүйлс авахад зүгээр. Хүүхдүүдээ үзвэр үзүүлж, орой үлгэр уншиж өг. Хөдөө явах ажлаа хойшлуул.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Хайртай хосууд зөрчилдөн тэвдэн, хайр сэтгэлээ хэрхэн илэрхийлж ойлгуулахаа мэдэхгүй байх талтай. Өөрийгөө зоригжуулан харилцан ойлголцож, гайхалтай мэдрэмжийг амталах болно. Танд итгэл, ойлголцол хамгаас чухал байгаа тул асуудлаа дотны хүмүүстэйгээ хэлэлцэж, янз бүрийн асуудлаар сэтгэгдлээ хуваалцахыг хичээ. Гэр бүлийн харилцаанд хүүхдүүдийн хүмүүжлийн асуудлаар хурцаар яригдана.


НУМ (11/22-12/21)

Өнөөдөр таныг гэр бүлийн асуудлууд албаны ажил хэргээс хөндийрүүлэх магадлалтай байна. Албан ажлын шаардлагаар гэр ахуйн элдэв асуудлуудаас холхон байх талаараа гэр орныхонтойгоо сайн ойлголцохыг зөвлөж байна. Гадаад орчны нөлөөллөөс болж гэнэт бие тавгүйтэж магадгүй. Сэтгэл мэдрэлийн хэт ачаалал авах, осол гэмтэлд орохоос зайлсхий. Оройг гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүл.


МАТАР (12/22-1/19)

Өнөөдөр та анхаарвал зохих гэр бүлийн олон асуудлуудад ихэнх цагаа зарцуулна. Ихэнхи нь таны буруугаас болж өдийг хүрсэн тул шийдэхээс өөр аргагүй. Өнгөрсөн хугацаанд хэдэн удаа түнжин хагарсан эхнэр нөхрүүд арайхийн эвлэрэх бололтой. Хайр сэтгэлтэй хүмүүс бүгдийг давж чаддаг гэдгийг та хоёр нотлоно.


ХУМХ (1/20-2/18)

Ашиг орлого олох өдөр. Удаан бодсон төлөвлөгөөнүүдээ амьдрал дээр хэрэгжүүлж эхэл. Бүх ажил биш ч гол хэсэг нь амжилттай бүтнэ. Компани тань томоохон худалдан авалт хийнэ. Эргэлтэнд хүрэлцэхүйц мөнгөтэй болно. Азанд хэт найдалгүй мөнгөө ашигтай зүйлд хөрөнгө оруулж, ирээдүйгээ найдвартай болго.


ЗАГАС (2/19-3/20)

Удирдлага эсвэл төрийн түшээдтэй зөрчилдөж болзошгүй өдөр. Танаас биеэ барих, буулт хийх чадварыг шаардаж байна. Хүчгүйн өмнө хүчтэй нь сүр нөлөөтэй гэдгийг санаж, хүлцэнгүй байхад илүүдэхгүй. Хоосон толгойтнуудаас хариугаа авах өдөр танд ирнэ, хүлээ. Хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөх, найз нөхөдтэйгээ зөвлөлдөх зэргээр эрсдэл багатай нөхцөл байдлаар цагийг зарцуул.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих