“Хил орчмын аялал жуулчлалын үнэмлэх”-тэй жуулчдын аялах боломжийг судлаж байна
2016 оны байдлаар Монгол Улсад 404156 гадаадын жуулчид аялсан нь өмнөх оны мөн үеэс жуулчдын тоо 4,4 хувиар өссөн байна. Одоогоор манай улсад ирж байгаа жуулчдын 90 гаруй хувийг БНХАУ-131312, ОХУ-84065, БНСУ-57587, Япон-1985, АНУ-15859, ХБНГУ-9709, ИБУИНВУ-6161, Франц-9035,БНКазУ-13370, Австрали-6161 зэрэг 10 орны жуулчид бүрдүүлж байна.
Дэлхийн улс орнуудын туршлагаас харахад хөрш зэргэлдээ орныхоо жуулчдыг татахын тулд хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогыг барьж ажилладаг. Манай улс ОХУ-тай харилцан визгүй зорчих болсон.
БНХАУ-ын хувьд хөрш орнууддаа аялах эрх бүхий “Хил орчмын аялал жуулчлалын үнэмлэх”-ийг 2013 оноос нэвтрүүлсэн Уг үнэмлэх нь нэг удаагийн зориулалттай. Тус үнэмлэхээр хятад жуулчид ОХУ, Мьянмар, Вьетнам, Лаос, Хойд Солонгос зэрэг улсуудад зорчих боломжтой байдаг. 2015-2016 онд манай улс хил орчмын бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор түр хугацаагаар “хил орчмын аялал жуулчлалын үнэмлэх” бүхий Хятадын өдрийн бүлэг жуулчдыг хилээр нэвтрүүлж байсан туршлага бий.
Дээрх үнэмлэхтэй жуулчдыг хил орчмын бүсэд аялах боломжийг судлаж байна.
Одоогийн байдлаар Монгол Улсад мөрдөгдөж буй Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.3-т “5-10 хүний бүрэлдэхүүнтэй бүлэг жуулчны визийн хураамжийн хэмжээг 25 хувиар хөнгөлөх; 10-аас дээш хүний бүрэлдэхүүнтэй бүлэг жуулчны визийн хураамжийн хэмжээг 50 хувиар хөнгөлөх” гэж тус тус заасан бөгөөд энэхүү хөнгөлөлт нь гадаадын бүлэг жуулчдад хамаарч байна.
URL: