“Эрдэнэт”-ийн орос захирлын хэрэгт шинжээч томилжээ

“Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлын нэгдүгээр орлогч А.П.Фоменкод холбогдох хэргийн мөрдөн байцаалтын явцад түүнийг албан тушаалаа урвуулан ашигласнаас учруулсан хохирлын хэмжээг тогтоолгохоор УМБГ-аас шинжээч томилжээ.
А.П.Фоменко нь 2009 оны гуравдугаар сараас “Эрдэнэт” үйлдвэрт ажиллаж байгаа бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн 266 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасан төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан албан үүргийн хувьд хууль тогтоомж, дүрмээр олгогдсон эрх мэдлээ хэтрүүлж, аж ахуйн нэгж, байгууллага иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөж их хэмжээний хохирол учирсан гэсэн үндэслэлээр сэжигтнээр тооцож, эрүүгийн хэрэг үүсгэсэн юм.

mminfo


URL:

Сэтгэгдэл бичих