Д.Сугарын хүү С.Цог Өршөөлийн хуулиар суллагдаж гараад өрөөл бусдад гай тарив уу?
12 давхраас амиа алдсан гэх залуу хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй талаар мэдээлэл тархаад байна. Талийгаачтай хамт байсан залуусын байрлаж байсан байрнаас хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй эд материал олдсон байна. Тэгвэл тэдгээр залуусын дотор ҮХЦ-ийн гишүүн, Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугарын хүү С.Цог байсан гэх мэдээлэл байна. С.Цог нь урьд өмнө нь хоёр удаа хар тамхины хэрэгт холбогдож, шүүхээс ял сонсож байсан удаатай юм. Тодруулбал, 2015 оны гуравдугаар сарын 2-ны өдөр хар тамхи хадгалсан, бусдад борлуулсан гэх үндэслэлээр С.Цог Эрүүгийн хуулиар шийтгэгдэж шүүхээс хоёр жилийн ял сонсож байсан. Харин тэрбээр 2016 оны эхээр Өршөөлийн хуульд хамрагдаж, гарсан байдаг. С.Цог шоронгоос суллагдсан жилдээ буюу 2016 оны 12 дугаар сард мөн л хар тамхины хэрэгт холбогдож, Эрүүгийн цагдаагийн газар шалгагдаж байсан байна. Харин 2017 он гараад буюу нэгдүгээр сарын 29-ний өдөр болсон 12 давхраас унаж амиа алдсан залуугийн хэрэгт ийнхүү холбогдоод байгаа юм.
Эх сурвалж:Criminal.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Зургийг нь тавь. яагаад ерөөсөө зураг нь ч гарддаггүй хүн бэ тэр . яагаад 2хон жил хар тамхны хэргээр суучихаад гардаг юм.
Сугар л үйлийн үрээ эдэлж байгаа нь тэр. Элбэгээгийн захиалгаар халагдсан шүүгч нарын маргааныг үүсгэхээс татгалзсан нь тэр Элбэгээтэй холбоотой болсон, үгээр нь байдаг болсон гэсэн үг.