Прокурорын хүнд суртал, хууль бус үйлдэл хэрээс хэтэрчээ
Хуулийн байгууллагынхны хууль бус үйлдэл, хүнд суртлаас үүдэн Дархан-Уул аймгийн иргэн Г 300 сая төгрөгийн хохирол амсаад байна.
Тэрээр Дархан-Уул аймгийн гуравдугаар багт байрлах үйлдвэрийг Ц.Нарантуяа болон түүний хүүхдүүдээс нь үйлдвэрийн анхны эзэн, талийгаач З.Мөнхбатын эхнэр 2007 онд өмчлөх эрхийн гэрчилгээний хамт авчээ. Улмаар энэхүү барилгаа сэргээн засварлахын тулд банкинд барьцаалжээ. Тиймээс Дархан-Уул аймгийн сум дундын шүүхээс 2008.10.23-ны 1098 тоот шийдвэрээр “Монгол шуудан” банк буюу одоогийн “Хадгаламж” банкны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох үйлдвэрээр хангуулах шийдвэр гарч битүүмжилжээ. Шүүхийн энэ шийдвэр одоог хүртэл хүчин төгөлдөр байгаа.
Гэтэл талийгаач З.Мөнхбатын дуу З.Мөнхтуяа болон түүний нөхөр Г.Мөнхнайрамдал нар талийгаач ахынхаа үйлдвэрийг хуурамч бичиг баримт ашиглан, өөрсдийн нэр дээр болгосон шийдвэрийг шүүхээр гаргуулсан байна. Гэтэл энэ шийдвэрийг шүүх гаргахдаа (Хадгаламж банк, Монгол шуудан) болон түүний хадгаламж эззмшигчдийн эрх ашиг ноцтой зөрчигдөж байгаа тул харгалзан шийдвэрлэсэн байна.
З.Мөнхтуяа Г.Мөнхнайрамдал нарын ашигласан хуурамч бичиг баримтын тамга тэтдэг нь Монгол Улсад албан ёсоор хийгдээгүй болох нь тогтоод байгаа аж. Түүнчлэн гарын үсэг нь талийгаач Мөнхбатынх биш, харин З.Мөнхтуяагийн гарын үсэгтэй ижил байгаа нь шууд харагдаж байна гэдгийг хохирогч хэлжээ.
Дархан-Уул аймгийн орлогч прокурор Нинж, УЕПГ-ын хяналтын прокурор Мөнгөнцэцэг, Бурмаа нарын хүнд суртал
Г.Мөнхнайрамдалд өмчлөх эрх олгосон шүүхийн шийдвэр нь хуурамч бичиг баримт, хууль бус бүртгэлийн ажиллагааг үндэслэсэн байсныг мэдмэгцээ хохирогч Г болон талийгаач З.Мөнхбатын эхнэр Ц.Нарантуяа нар нь эрүүгийн журмаар шалгуулах хүсэлт гаргажээ. Харин Дархан-Уул аймгийн орлогч прокурор Б.Нинж 2011 оны зургадугаар сард, УЕПГ-ын хяналтын прокурор Ц.Бурмаа 2011 оны 10 дугаар сард энэ асуудлыг шалгахаас татгалзсан шийдвэр гаргажээ. Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан шийдвэрээ хяналтын прокурорууд нь Ц.Нарантуяад холбогдох хэргийг дээд шатны прокурорууд хэрэгсэхгүй болгосонтой холбож тайлбарласан байна. Учир нь Ц.Нарантуяа болон түүний хүүхдүүд нь З.Мөнхтуяа Г.Мөнхнайрамдал нарын балгаар залилангийн хэрэгт сэжигтнээр тооцогдон цагдаагийн байгууллагад шалгуулж байжээ. Энэ хэрэг нь Ерөнхий прокурор болон түүний орлогчийн шийдвэрээр хэрэгсэхгүй болж байсан аж.
Улсын Ерөнхий Прокурорын дээрх шийдвэрийг доод шатны прокурорууд нь гуйвуулан ашиглаж, Г.Мөнхнайрамдалын талд үйлчлэн, одоог хүртэл шалгахаас татгалзсаар байгаа гэнэ. Түүгээр ч зогсохгүй З.Мөнхтуяа, Г.Мөнхнайрамдал нарын хууль бус үйлддийн хохирогч нь дан ганц Г-ээр тогтохгүй гэлээ.
Хохирогч нарын арга барагдан хууль бус бүртгэлийн ажиллагаатай нь холбогдуулан захиргааны хэргийн шүүхэд ханджээ Г.Мөнхнайрамдалд өмчлөх эрх олгосон шүүхийн шийдвэр нь хуурамч бичиг баримт, хууль бус бүртгэлийн ажиллагааг үндэслэсэн учраас хууль бус бүртгэлийг хүчингүй болгуулахаар Дархан-Уул аймгийн Захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргаж, хариуцагчаар нь Улсын бүртгэлийн байгууллага татагджээ.
Нэхэмжлэл гаргахдаа Дархан-Уул аймгпйн Улсын бүртгэлийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, иргэдэд онц их хэмжээний хохирол учруулан 2011 оны долдугаар сард тус аймгийн сум дундын шүүхээс 10 жилийн ял сонссон Амартуяа нь ямар ч гэрээ хэлцэл, нотлох баримт байхгүй байхад З.Мөнхбатын өмчийг З.Мөнхтуяагийн нэр дээр бүртгэсэн ажиллагаа нь хууль бус байсан талаар УБЕГ-ын хяналтын байцаагч 2011 онд дугнэлт гаргасныг үндэслэл болгосон байна.
Хохирогч Г нь хуурамч бичиг баримт дахь гарын үсгийг шинжлүүлэхээр хүсэлт гаргасан боловч шүүхээс “Энэ гарын үсгийн асуудал нь гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл учраас эрүүгийн журмаар шалгуул” гээд хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан байна. Одоо хохирогчид Захиргааны хэргийн шүүхээс уг маргааныг хэрхэн шийдвэрлэхийг хүлээж байна.
Улсын бүртгэлийн байгууллагын ажилчид албан тушаалаа урвуулан ашиглажээ
“Хадгаламж” банк болон иргэн Г нар нь Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хадгалагдаж байсан 2007 оны наймдугаар сарын 22-ны 191 тоот барьцаат зээлийн гэрээ болон бусад бичиг баримтууд алга болсныг мэдэж тэр даруй зээл олгосон банк болон Г нарт холбогдох эх баримтуудыг хавсарган өгч тус хэлтэст хандан бичилтийг сэргээн хийлгэх хүсэлт гарсан боловч хүсэлтийг нь хүлээн
аваагүй байна. Уг нь хуульд зааснаар бол тэд 30 хоногийн дотор хүсэлтэд хариу өгөх ёстой юм. Түүнчлэн Шийдвэр гүйцэтгэлийн газраас “Хадгаламж” банкны барьцаанд байгаа учраас үйлдвэрийг Г.Мөнхнайрамдалд өмчлөх эрхийг шилжүүлж болохгүй талаар мэдэгдсэн байна.
Иргэн Г өнгөрсөн долдугаар сард Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж,
хариуцагчаар нь Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс татагдсанаар Улсын бүртгэлийн хэлтэс нь өмчлөлийн талаарх маргаан дуусаагүй гэдгийг дахин мэдэгдсэн байна. Тэд өөрсдөө хариуцагчаар тайлбар өгснийхөө дараахан хууль зөрчин, шүүх эрх мэдлийг өөртөө авч, Дархан-Уул аймгийн Эд хөрөнгийн бүртгэлийн тасгийн дарга Ц.Бат-Эрдэнэ нь Г.Мөнхнайрамдалд өмчлөх эрхийн гэрчилгээ бичиж өгсөн байна. Иргэн Г-ийн хэлснээр З.Мөнхтуяа Г.Мөнхнайрамдал нарт өмчлөх эрхийг хууль бусаар шилжүүлсэн, хэрэг эцэслэн шийдэгдэхгүй байгаа гол Шилтгаан нь хэргийг шийдвэрлэхэд оролцсон шүүгч, прокурорууд нь тэдний өмгөөлөгч МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Ц.Давхарбаярын оюутан цагийн нэг ангийн найзууд байсан гэж мэдэгдсэн юм.
Энэ мэт хууль бус үйлдлээс болж иргэн хүн эд хөрөнгө, сэтгэл санаагаар хохироод байна. Энэ асуудал үүссэн цагаасаа хойш гурван жилийн нүүр үзэж байгаа ч хэрэг шүүх, прокурорын ажилчдын хууль бус үйлдлээс болж өдийг хүртэл даамжирч байна.
Шүүх прокурорынхон танил тал, найз нөхдөдөө үйлчлэн жирийн иргэдийг ийнхүү хохироож буй энэ мэт явдал ганц нэгээр дуусахгүй гэдгийг иргэн Г болоод түүний өмгөөлөгчдийн зүгээс ч хэлж байлаа.
ub times
URL: