Төрийн сайдын тушаалыг ч хүртэл үл тоодог УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатарт хариуцлага тооцох уу

1485828192588ff0605fd25Төрийн өмчит компанийн дарга болно гэдэг сайд дарга болохоос хэцүү гэх  яриа байдаг. Тэр ч утгаараа хэн чадалтай татаастай нь мөнгөний хүүдий гэж нэрлэгддэг төрийн өмчит компанийн захирлаар очдог бичигдээгүй хууль гараад байна. Магадгүй тийм болоод ч тэрүү зарим захирлууд сайдын тушаалыг хүртэл хүчингүйд тооцож, хууль зөрчдөг эрээ цээргүй явдал гардаг болжээ. Тодруулбал, Улаанбаатар төмөр замын дарга Л.Пүрэвбаатар сайдын тушаалыг үл тоож төмөр замын дэр мод бэлтгүүлэхээр их хэмжээний дүнз авах гэрээг байгуулжээ.

Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюуны 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн тушаалыг зөрчиж, том толгойлжээ. С.Оюун сайд байгалийн модны нөөц багасч байгаа болон ой модыг хамгаалахын тулд дүнз их хэмжээгээр бэлтгэхийг таван жилийн хугацаатайгаар буюу 2018 он хүртэл төмөр замын дэр мод үйлдвэрлэх замаар ойгоос их мод бэлтгэхийг хориглосон юм. Төмөр замын эзэмшлийн ойгоос мод бэлтгүүлэхгүй байх үүргийг холбогдох аймгийн засаг дарга нарт өгсөн байдаг юм.

Гэвч замын дарга Л.Пүрэвбаатар гэгч эрхэм том толгойлон сайдын тушаалыг зөрчиж 620 сая төгрөгийн үнэ өртөг бүхий гэрээг байгуулан их хэмжээгээр дүнзэн мод бэлтгүүлж авчээ. Тэрбээр дээрх гэрээг Номголжин ХХК-тай ХХ/16/134 гэрээг өнгөрсөн оны 08 дугаар сарын 23-нд байгуулсан бөгөөд үүнийхээ дагуу дүнз худалдаж авсан байна. Түүгээр ч зогсохгүй 3 метр урттай дүнзийг тайрч 2.7 метр болгож их хэмжээний үргүй зардал ч гаргажээ.

Ийнхүү төрийн сайдаасаа дээгүүр эрх мэдэлтэй, том толгойтой даргын балагт шийдвэрээр их хэмжээний ой мод сүйдэн үгүй болжээ. УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатар гэж нөхөр Монгол Улсын хууль журмаас дээгүүр харж, том аашилсныхаа төлөөсөнд өөрийгөө ямаршуухан этгээд болохыг нийтэд таниулсан гэхэд болох байх.  Тэрбээр Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам”-ын хувьцааг БНХАУ-ын талд тодорхой хэмжээг нь шилжүүлэхээр болсон тухай мэдэгдэж дуулиан тарьж байв. Мөн АТГ-аас ашиг сонирхолын зөрчил үүсч болохуйц хүний томилж болохгүй гэж удаа дараа мэдэгдээд байхад дур мэдэн мөн л хууль зөрчиж Лхамсүрэн овогтой Даваапилийг УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Удирдлагын асуудал хариусан Замын орлогч даргын албан тушаалд томилсон талаарх мэдээлэл ч гарч байлаа.

Ер нь энэ мэтийн хуулийг гууль болгож, сайдын тушаалыг ч үл тоодог “том толгойлсон” нөхдүүдэд хатуухан хариуцлага тооцох нь зүйтэй. Дашрамд сануулахад дүнз бэлтгэх энэ ажил бол түүний хууль зөрчсөн зөвхөн ганцхан үйлдэл бөгөөд үүнээс өөр хэд хэдэн ноцтой зөрчлийг гаргаад байгаа ажээ.

Б.Анир

http://www.zaluu.com/read/fce99g6g


URL:

Сэтгэгдэл бичих