Цусны хорт хавдар болон бөөрний дутагдалд орсон хүмүүсийг “төр” эмчилж эхэллээ

1485744166588ea826be230Хавдрын өвчлөл улам залуужсаар байгаа нь дэндүү харамсалтай хэрэг юм. Дэгж дэрвэх насан дээрээ хүнд өвчний улмаас өвдөж зовж, үхэж үрэгдэж байгаа хүүхдүүдийг мөн томчуудыг харахаар элэг эмтэрч өр өвдөхөөс цаашгүй юм. Өвчин гэж хэлж биш хийсч ирдэг гэмтэй. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд жилдээ цусны хорт хавдрын 20-25 хүүхэд оношлогдож гэсэн судалгааг гаргажээ.

Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвд цусны хорт хавдартай, эмчийн хяналтад байдаг 700 гаруй хүүхэд байдаг. Тэдний хувьд ирээдүй гэсэн ойлголт бараг байхгүй дээ. 3-5 удаагийн химийн тариагаар дээд тал нь 3 жил амьдардаг гэдгийг өвчиндөө шаналж байгаа хүмүүсийн ар гэрийнхэн ярьж байна.

Ийм сэтгэл эмзэглүүлэм мэдээ хаяа тэлж, орон нутгаас ч цусны хорт хавдартай хүүхэд залуус, том хүмүүс Улсын 1-р эмнэлгийн Цусны эмгэг судлалын тасгаар үргэлжилж байна. Хамгийн аюултай ийм өвчин тусахад бид буруугүй.

Агаарын бохирдол, экспортын хүнсний бүтээгдэхүүнүүд цусны хорт хавдрыг үүсгэж байгаа нь харамсалтай юм. Тэгвэл энэ “аймшигт” өвчин бүрэн эмчлэгдэхүү, төгс эдгэрэх үү гэдэг олон асуулт байна. Гэвч манайд даралтны аппарат, чагнуураас өөр багажгүй эмч нар энэ аймшигт өвчнийг зөвхөн химийн тариагаар амь аргацгаадаг гэсэн ойлголт ард хоцорчээ. Гэхдээ химийн тариа, аппарат нь манайд олддоггүй бөгөөд хэсэг хугацааны дараа гэхэд л орон даяар тасарч өдөрт 13 мянган төгрөгийн тариа хийлгэж амьд явдаг хүмүүсийн хувь тавиланг нэг мөсөн үгүй хийдэг ажээ. Тэгвэл ийм байдалд удаан явсныг ЭМ-ийн сайд, дарга нар үүнийг анхааралдаа авах цаг аль хэдийнэ болжээ. Цусны хорт хавдар нь өөрөө чөмөг шилжүүлэн суулгах мэс ажилбарыг хийлгэхгүй бол дээд тал нь таван жилийн настай аймшигт өвчин юм. Ийм өвчнөөр өвчилж, эмчилгээнд явж чадахгүй байсаар байгаад амиа алдсан хүүхдүүд цөөн бий.

Гэтэл манай улсад энэ төрлийн өвчлөл ихсэж байгаа бөгөөд эмчилгээ байхгүй нь гайхшрал төрүүлж байгаа юм. Өвдсөн дээр өвдөж үхэх ёстой гэсэн хандлагаар ханддаггүй байхыг ард түмэн хүссээр бас эмчилдэг болохыг хүлээсээр. Харин урт хугацаанд үнэтэй эмчилгээ хийлгэх зардлыг төр хариуцахаар болсон сайхан мэдээг өнгөрсөн 2016 онд дуулгасан.

Тодруулбал, цусны хорт хавдар болон бөөрний дутагдалтай өвчтнүүдийг гемодиализд оруулах асуудал нэн түрүүнд тулгарсаар байгаа юм. Тухайлбал, бөөрний дутагдалд орсон хүмүүс долоо хоногт гурван удаа диализийн аппаратад орох шаардлага тулгардаг. Хувийн эмнэлэгт очоод нэг удаа орохдоо доод тал нь 120 мянган төгрөг төлдөг. Харин улсын эмнэлэгт үнэгүй эмчлүүлдэг боловч ачааллаа дийлдэггүй нь үнэн. Тэгвэл гемодиализын тусламж үйлчилгээг өргөтгөж, төр хувийн хэвшлийн түншлэлээр улсын, хувийн гэж ялгалгүйгээр санхүүжилтийг нь олгох болсон. Мөн түүнчлэн цусны хорт хавдартай иргэд маань урт хугацаанд үнэтэй эмчилгээ хийлгэдэг. Иймд энэ асуудлыг шийдвэрлэн цусны хорт хавдартай иргэдийн эмчилгээний зардлыг төр хариуцах болсон.

Монголд анх удаа манай Засгийн газар ард иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарч байгаа томоохон алхам болж чадсан. Харин 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн бөөрний дутагдалтай иргэд нэг ч төгрөг хувиасаа гаргахгүйгээр эх орондоо эмчлүүлж эхэлсэн нь таатай санагдаж өвчиндөө шаналж зовж яваа олон хүний амьдралд гэрэл татуулсан үйл явдал болсон юмаа.

О.Сайхан

ZALUU.COM


URL:

Сэтгэгдэл бичих