АН гэж байхгүй, харин С.Эрдэнэ ХАН-ы нам бий боллоо

s6erdene fffӨчигдөр Ардчилсан намын даргын сунгаанд цэг хатгалаа. Багцалсан сум атгаж, намаа нэгэн хүчин дор нэгтгэх ВАН төрлөө ч гэж болох байх. Одоо тэрээр Ван биш ХАН л даа. Хэн ч маргахгүй биз ээ.

Цагтаа Баянгол дүүргийг атгаж өөрөө өөрийгөө ВАН-гаар өргөмжилж явсан С.Эрдэнэ гишүүн өнөөдрөөс эхлэн Ардчилсан нам хэмээх улстөрийн томоохон бүлэглэлийг атгандаа оруулчихлаа. Энэ үйл явдал өнгөрсөн УИХ-ын сонгуулиас л тодорхой болсон гэж болно. Намынхаа дарга Зи-тэй толгой холбон зүтгэсний хэрэг. Нэг ёсондоо эртнээс хийсэн тохироо. Ирэх ерөнхийлөгчийн сонгуулиар З.Энхболд Ардчилсан намаас өрсөлдөхөөр эртнээс бэлдсэн лобби ч байж болох. Үүний нэг үе шат нь С.Эрдэнэ.

Харин энэ тохироо С.Эрдэнэд ямар ашигтай вэ. “Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд” байх хугацаандаа нас барсан хүний нэр дээрээс их хэмжээний мөнгө идсэн хэмээн хэсэгтээ л шуугиан тарьж байсан нэгэн. Гэхдээ энэ бол Ардчилсан намд хамаагүй зөвхөн ардчилсан дарангуйлалын загалмайлсан эцэгт намынхаа эрхийг шилжүүлчихлээ. Тэгэхээр С.Эрдэнэ одоо нам дотрох шинэчлэл хэмээн өөрийн хүрээллээ бататгахын тулд ихээхэн ажил хийх биз. Өмнө нь Баянгол дүүргийн намын дарга болохдоо намынхаа байрыг өөрийн өмч болгож чадсан хийгээд бүхэл бүтэн нэг дүүргийг бүхэлд нь өөрийн харьяат албатууд болгож байсан сүүхэйтэй хүн. Тиймдээ ч өдий зэрэгтэй бүр намын дарга болтлоо дэвшиж чадлаа.

Ардчилсан нам энэ өдрөөс эхлэн С.Эрдэнэ ХАН-ы харьяат хамжилгуудаар дүүрэх биз ээ. Яг л МАХН хэмээх Н.Энхбаяр дарангуйлагчын намын замналаар замнах нь байх. Тэгэхээр одоо Монголд Ардчилсан нам гэж байхгүй харин С.Эрдэнэ ханы л нам байх болно.

 

 

Эх сурвалж: bolod.mn

ЧОЙ

 


URL:

Нэр: Улс тор судлаач. Огноо: 31 January 2017

Ер нь намын даргыг намын гишуудээр сонгодог болох нь МАШ ЗОВ ЗУЙЛ Л ДЭЭ. Харамсалтай нь Одоогийн АН-ын дарга З.Энхболд нь “Санал огох гишуудийн нэрсийн жагсаалт”-д зовхон намын гишууд саналаа огохоор зохицуулалт хийх естой байтал намын гишуун биш ч хэн ч санал огч болохоор журам гаргасан, анхан шатны намын байгууллагын сонгуулийн зардлыг тов намаас санхуужуулэхээр зохицуулсан хэдийч маш бага санхуужилт (тов намаас ойролцоогоор сумдын намд 120000 тог) огсон нь нэр дэвшигчид нь намын анхан шатны байгууллагад ИХ ХЭМЖЭЭНИЙ МОНГО ГАРГАХ НОХЦЛИЙГ БУРДУУЛЖ, С.Эрдэнэ мэтийн ХЭЦУУ ХУМУУСИЙГ ЛУЙВАР ХИЙХ НОХЦЛООР ХАНГАЖ ЭЭ. Тухайлбайл: С.Эрдэнэ нь “омно нь халамж, даатгал огч байсан сулжээгээ ашиглаж газар бур сохор, доглон маш олон нам бус хунийг АН-ын гишуун мэтээр сонгуулийн салбар хороонуудад буртгуулж, оорийнхоо толоо санал огуулсэн байна. Мон ОЛОН ХУН АМТАЙ хотын дуурэгууд, Орхон, Дархан болон аймгуудын товийн сумуудад БАЙЖ БОЛОХ БУХ ШУГАМААР МОНГО ТАРААЖ оорийнхоо толоо санал огууллээ. Ходоогийн сумдын АН-ын анхан шатны бух нэгжуудэд “Алслагдсан гишуудийг зооворлож санал огуулэхээр ИХ ХЭМЖЭЭНИЙ МОНГО ШИЛЖУУЛЖ оорийнхоо толоо санал огууллээ. Ийм маягаар АН-ын даргын сонгууль болж онгорлоо. Энэ уйлдлийг НИЛЭЭД ТОМ ОНЦГООР авч узвэл АН нь оорийн намаа оод нь татаж, их, бага хэмжээний хэд хэдэн удаагийн сонгуульд амжилт гаргаж, ялалтанд хургэж байсан Н.Алтанхуяг мэтийн ШУДАРГА УДИРДАГЧИД АА ХАВЧИЖ, ГАДУУРХСААР ЭЦЭСТ НЬ С.Эрдэнэ мэтийн АЛУУРЧИН, ЛУЙВАРЧИНГААР УДИРДУУЛАХААР БОЛЖ БАЙГАА НЬ ХАРАМСАЛТАЙ Л БОЛЖ БАЙНАДАА. Одоо С.Эрдэнэтэй ногоо Ц.Элбэгдорж, С.Баярцогт, Ч.Сайханбилэг, МУДН фракцын луйварчид хамт байгаа шуу дээ. Тэгэхээр С.Эрдэнийн удирдлагад нэгдэхээргуй АН-ын ЧАДАЛТАЙ УДИРДАГЧИД ХААШАА ЯВАХ НЬ СОНИН БАЙНА ДАА. Энэ янзаар бол ойрын хэдэн жилд АН оодлохгуй нь тодорхой боллоо.

Сэтгэгдэл бичих