Эртний индианчууд геометрийн гайхалтай мэдлэгтэй байжээ

hjiiiiiiiiihhhhhhАризонагийн их сургуулийн (АНУ) профессор Шерри Тауэрс эртний Пуэбло индианчууд геометрийн үнэхээр гайхалтай мэдлэгтэй байсан нь тогтоогдсон тухай Sci-News-д мэдээлжээ. Ийм дүгнэлтийг хийгч Нарны сүмд хийсэн судалгааг удирдсан байна. Энэ нь Колорадо муж дахь Меса Verde үндэсний паркад байрладаг аж.

Ойролцоогоор 800 жилийн өмнө, тус сумийг Пуэбло индианчууд барьсан байна. Үүнийг шашны ёслолд ашиглаж байсан гэж үздэг ч яг тодорхой тогтоогоогүй гэнэ. Уг байгууламж Д үсэгтэй төстэй нарийн төвөгтэй аж.

Шерри Тауэрс ариун сүмийн архитектур оддын байршилтай холбоотой эсэхийг шалгахаар шийдсэн аж. Тооцоолсон ёсоор Пуэбло нарын геометрийн гайхалтай мэдлэг, Египетийн эртний пирамидын барилгачдынхаас доогуур биш байсныг харуулсан байна. Нарны сүмийг алтан тэгш өнцөгт, Пифагорын адил талт гурвалжин болон гурвалжингийн зарчмын дагуу барьсан гэнэ.

Энэ нь бараг л төгс байсан ба алдаа нь нэг хувиас бага байжээ. Энэ алдаа нь цаг хугацааны хүчин зүйлээр бий болсон байж болох юм гэжээ. Барилгачид эь байгууламжийг барьсан материалыг байрлуулахдаа цогц 30.5 см-тэй тэнцүү хэмжээтэй хэмжих нэгжийг ашигласан байна. Ийм хэмжих нэгжийг ашигладаг ард түмэн олон байсан аж. Жишээ нь, эртний Грекчүүд 31.5 см-тэй тэнцүү хэмжээг хэрэглэдэг байж.

Энэ нь мөн нарийн төвөгтэй Нар сарны харьцангуй хөдөлгөөнтэй уялдаатай болохыг тогтоосон байна. Тауэрсын хэлснээр, хамгийн гайхалтай нь Пуэбло индианууд бичиг үсэг мэдэхгүй, тиймээс тэдэнд тооцох ямар нэг систем ч байгаагүй аж. Гэвч барьсан байгууламж нь төгс байсан нь гайхалтай.

М.Баяр


URL:

Сэтгэгдэл бичих