”Н.Ганбямба гишүүн асуугаад, өөрөө хариулаад байна”
2012 оны төсвийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Н.Ганбямба, Сангийн сайд С.Баярцогт нарын
хооронд дараахь яриа өрнөсөн юм.
Н.Ганбямба:
-6.7 их наядын орлого, 7.1 их наядын зарлагатай төсөв хэлэлцэх гэж байна. Орлого ингэж нэмэгдсэн шалтгааныг эдийн засаг өсч байгаа гэх зэргээр Сангийн сайд хариулна л даа. 2008 оны сонгуулиас хойш эдийн засгийн хэмжээ хоёр дахин нэмэгдсэн гээд л ярина шүү дээ. Ний нуугүй хэлэхэд энэ бол үйлдвэрлэлийн үр дүнд нэмэгдээгүй. Зүгээр тоо. Орлогын талаар нухацтай ярилцахгүй бол 6.7 их наяд төгрөгт эрсдэл учирна. Жишээ нь, алтны олборлолт багасах магадлалтай байхад унци алтыг 1723 ам.доллараар тооцжээ. Олборлолт буурсан тохиолдолд энэ их орлогыг яаж бүрдүүлэх вэ. Яахав, тэнцвэржүүлсэн орлогын талаар л ярих байх.
…Бас экспортын татвар тогтоох санал орж ирсэн байна. Экспортын татвартай орон дэлхийд хэд байна вэ. Хэдэн жилийн өмнө Швед, Хятадад л ийм татвар байдаг гэж сонсч байсан. Одоо гурав, дөрвөн орон болсон байж магадгүй. Эскпортод татвар тавьдаг орон гэж дэлхийд бараг байхгүй дээ.
Сангийн сайд С.Баярцогт:
-Н.Ганбямба гишүүний асуултад хариулъя. Н.Ганбямба гишүүн асуугаад, өөрөө хариулаад байсан учраас төсвийн төслийн үзэл санааг дэмжиж байна гэж ойлголоо.
URL: