С.НЯМ-ОЧИРЫН ТУХАЙ

goe10181. Сайнжаргалын Ням-Очир нь 1986 оны VII сарын 20-нд төржээ.

2. Тэрээр Увс аймгийн Тэс сумын уугуул, жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд барилддаг.

3. Түүний аав Сайнжаргал багш, харин ээж Г.Пагма нь эх барихын эмч мэргэжилтэй.

4. С.Ням-Очир оюуган болсноор 11 жилийн өмнө Увсаас Улаанбаатарт анх удаа ирж суурьшжээ.

5. С.Ням-Очирын гэргий нь мөн л жүдо бөхийн тамирчин. Түүнийг Монголын шилдэг жүдочдын нэг, олон улсын хэмжээний мастер П.Лхамдэгдтэй гэрлэж, нэг хүүтэй болсныг спорт сонирхогчид мэднэ.

6. Биеийн өндөр: 174 см. Жин: 85 кг.

7. 1998 оноос жүдо бөхөөр хичээллэсэн.

8. Түүнийг анх жүдод оруулсан хүн бол Увс аймгийн багш Ю.Баттогтох юм.

9. Спортын зэрэг: Гавьяат тамирчин

10. С.Ням-Очирын ах нар бүгдээрээ жүдогоор барилддаг байв. Мөн ээжийнх нь дүү нар самбо бөхийн дэлхийн таван удаагийн аварга, гавьяат тамирчин Г.Жамсран, ОУХМ Г.Баатарсүрэн, Г.Барсүрэн юм.

11. Тэрбээр 2009 оны “Универсиад” наадмын хүрэл, 2009 оны Азийн аваргын хүрэл, 2012 оны Лондоны олимпийн хүрэл, 2015 оны дэлхийн аваргын хүрэл медальтай. Дэлхийн цом, Мастерс, гранпри, “Их дуулга”-ын алт, мөнгө, хүрэл медальтай

12. С.Ням-Очир Лондоны олимпоос хүрэл медаль авахдаа эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойргийн барилдаанд Германы жүдоч Кристофер Воелкийг вазари, юүко үнэлгээгээр ялсан. Улмаар Украины жүдоч Владимир Сорокаг ялж, хэсгийн аваргын төлөөх барилдаанд ОХУ-ын бөх Мансур Исаевт ялагдав. Цаашлаад торгуулийн тойрогт АНУ-ын бөх Николас Делпополог юүко үнэлгээгээр ялсан. Харин Голландын жүдоч Эльмонт Дексийг ялснаар олимпоор хүрэл медаль хүртсэн түүхтэй.

13. С.Ням-Очир ийнхүү Монголын спортын түүхэнд олимпийн наадмын 20 дахь медаль, олимпийн 11 дэх хүрэл, харин жүдо бөхийн төрөлд зургаа дахь медалийг эх орондоо авчирсан байдаг.

14. Тэрбээр Лондоны олимпод оролцохдоо олимпод долоон кг хасчээ. Ер нь дунджаар 10 орчим кг хасдаг.

15. “Хүрэл медалийн төлөө Голландын бөхтэй барилдана гэдгээ тооцож байлаа. Яавал хожих ёстой вэ гэдгээ маш их бодсон. Элмонт бол ДАШТ-ий хоёр мөнгөн медальтай, дэлхийн чансааны гуравт жагсдаг бөх. Ямар ч байсан хожих ёстой гэж бодож л гарсан даа” хэмээн ярьсан байдаг.

16. С.Ням-Очир олимпийн медалиа гардсаны дараа “Маш олон хүнд баярлалаа гэж хэлмээр байна. Аав, ээж, Монголын жүдо бөхийн холбоо, холбооны ерөнхийлөгч Х.Баттулга, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, түүний “Хангарьд” спорт клубийн захирал Д.Баясгалан, дасгалжуулагч Ш.Бат-Орших багш, анх жүдод оруулсан Увс аймгийн Ю.Баттогтох багшдаа, бэлтгэл хангалцсан бүх тамирчдадаа баярлалаа гэж хэлмээр байна. Манай жүдочид “Хамтын хүч амжилт” гэсэн уриатай. Баг, хамт олныхоо хүч хөдөлмөрийн үр дүнд медаль авсандаа маш их баяртай байна” гэв.


URL:

Сэтгэгдэл бичих