Үйлдвэрт хий алдагдаж нэг хүн амиа алджээ
Энэтхэг, Роуркела: Өнөөдөр Энэтхэг улсын Роуркела хотод байрлах гангийн үйлдвэрт хий алдсаны улмаас нэг хүн амиа алдсан талаар “Индиа” сайт мэдээллээ. Одоогийн байдлаар дөрвөн хүний биеийн байдал хүнд байна. Иймд тус хотын Испат Ерөнхий эмнэлэгт эмчлүүлж байгаа аж.
“Хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсан. Үүнээс болж гангийн үйлдвэрт дахин ийм зүйл болох ёсгүй. Миний бодлоор тоног төхөөрөмжүүдийг мэргэжлийн хүмүүсээр сайтар шалгах хэрэгтэй. Учир нь хортой, аюултай газан хий хадгалдаг бүс. Тэд өмнө нь тоног төхөөрөмжүүдээ шалгаж байсан бол ийм зүйл тохиолдохгүй байх байлаа” гэж Юнион мужийн засаг дарга Жуал Орам Индиа хэвлэлд ярьжээ.
“Нэг хүн амиа алдсан. Бусад нь сэргээх эмчилгээ хийлгэж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсан тул нөхөн олговор олгож, ажилчдынхаа эмчилгээний зардлыг компани даах ёстой” гэж тэрбээр нэмж хэлсэн аж.
Уг үйлдвэрт өнгөрсөн шөнө тэсэлгээний зуухнаас хий алдахад дотор нь таван хүн ажиллаж байжээ.
Б.Эрдэнэ
Эх сурвалж: Criminal.mn
URL: