Баянхонгорын Засаг төсвийн мөнгөөр байр худалдан авсан гэнэ

fad129d94d8ad2d8a29a0a86c574259d_1200Улс орны эдийн засаг хүндэрсэн тул дээр, дооргүй хэмнэлтийн горимд шилжихийг эрх баригчид уриалсаар байгаа. Гэхдээ хачир дээрээ хэмнэлтийг тэд өөрсдөөсөө эхлүүлж чадахгүй. Муу л бол хойд айлын хар овоохой гэдэг шиг хамгийн түрүүнд ард иргэдэд хамаг хүнд ачааг үүрүүлж байгаа нь нууц биш. Учир нь ахмадуудын тэтгэвэрээс эхлээд хүүхдийн мөнгө, оюутны тэтгэлэг зэргээр хэмнэлтийг хийж эхэлсэн. Тэгвэл дарга нар хэмнэх нь битгий хэл төсвийн мөнгөөр халгиж, цалгиж байгаа гэнэ шүү.

Тухайлбал, Баянхонгор аймгийн засаг дарга үргэлжлүүлэн төсвийн мөнгөөр байр худалдан авсан юм байх. Гэхдээ олзыг олуулаа гэдэг зарчмаар төсвийн мөнгийг аймгийн ИТХ-ын төлөөлөгчид болоод бусад бүхий л шатны байгууллагын дарга нарт “хувь” хүртээсэн гэнэ.

Тухайлбал, Засаг дарга Г.Батжаргал өөрөө 52 сая, цагдаагийн дарга 52 сая, аймгийн ерөнхий шүүгч 52 сая төгрөгөөр тус тус орон сууц, ЗДТГ-ын хэрэгцээнд 17 сая төгрөгийн шинэ автомашин, ИТХ-ын төлөөлөгчдийн хурлын зардалд 10 сая төгрөг,  ИТХ-ын 10 тэргүүлэгчдэд 9.9 сая төгрөгийн Notebook /зөөврийн компьютер/ хуваарилжээ. Ард түмэнд МАНдуулаад өгнө гэж амлат өгсөн МАН-ынхан ийнхүү идэж, уух ажлаа эрчимтэй эхлүүлж байгаа сурагтай. Үүнээс үзэхэд ирэх дөрвөн жил төсвийн мөнгийг “төхөөрөх” ажлыг бүр ч эрчимтэй хийх биз ээ.

Ж.Өөдлөн

mminfo.mn


URL:

Сэтгэгдэл бичих