Тавантолгойн тонн нүүрсний ханш анх удаа 71.5 ам.доллар хүрлээ

2221Тавантолгойн нүүрсийг дэлхийн зах зээд дэх үнийн өсөлттэй уялдуулах Засгийн газраас өгсөн үүргийн дагуу Цанхийн баруун уурхайн ажлыг өнгөрсөн жил дахин эхлүүлж, анхны борлуулалтаа хийсэн талаар компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд мздээллээ. Нээлттэй сонгон шалгаруулалтын үр дүнд Цанхийн баруун уурхайгаас эхний ээлжинд 300 мянган тонн нүүрсийг уурхайн амны нөхцөлөөр тонныг нь 71.5 ам.доллараар тооцож, борлуулсан үнийн төлбөрийг 100 хувь урьдчилж авах нөхцөлтэйгөөр зах зээлд нийлүүлэх болсон байна. Энэ нь “Эрдэнэс-Тавантолгой” компанийн түүхэнд анх удаа хийсэн нээлттэй сонгон шалгаруулалт төдийгүй борлуулах үнийн төлбөрөө 100 хувь урьдчилж авсан анхны тохиолдол юм. Тус компани 2012 онд нүүрсээ 70 ам.доллараар борлуулсан хамгийн өндөр үнэ байсан билээ. Тус компани Цанхийн зүүн уурхайн нүүрсийг БНХАУ-ын “Чалко” компаниас зээлсэн 350 сая ам.долларын төлбөрт нийлүүлж байгаа. Улмаар үнэ тогтоох дөрввн индексийн хувь хэмжээнмй дагуу өнгөрсөн оны III улиралд тонныг нь уурхайн амнаас 27 ам.доллар, IV улиралд 33 ам.доллар, энэ сарын 1-нээс 59.3 ам.доллараар борлуулж эхэлсэн юм.

Харин Цанхийн Баруун уурхайгаас олборлосон анхны нүүрсээ түүхэн дээд үнэ буюу 71.5 ам.доллараар борлуулахаар болжээ. “Эрдэнэс-Тавантолгой” ХК 2015 онд 4.2 сая , 2016 онд 7.65 сая тонн нүүрс экспортолсон бол энэ онд нийт 11.5 сая тонныг экспортолж. “Чалко” компанид төлөх үлдэгдэд өрийг ирэх дөрөвдүгээр сард дуусгах тооцоо гаргасан байна.

 

 

Д.МЯГМАРДОРЖ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих