Хүүхдийнхээ бие рүү зүү шивж хөнөөхийг завджээ

7193

Төрөөд 10 хонож байсан хүүхдийнхээ амь насанд халдахыг завдсан хэрэг Баянхонгор аймагт гарчээ.  Хэрэгт холбогдсон эмэгтэйг иргэдийн мэдээллийн мөрөөр шуурхай илрүүлэн, саатуулжээ. Одоогоор тус хэрэгт аймгийн цагдаагийн хэлтэс шалгалтын ажиллагаа явуулж байгаа юм.  Тэрхүү эмэгтэй хүүхдийнхээ бие рүү зүү шивж хөнөөхийг завдсан байна. Мөн хүүхдийн бие рүү дутуу шивж орхисон байдалтай байсан аж. Улмаар аймгийн эмч нар хүүхдэд яаралтай тусламж үзүүлж амь насыг нь аварчээ.

Т.ДАЛАЙ


URL:

Сэтгэгдэл бичих