Засгийн газраас 447 сая төгрөгийн санхүүжилт гаргалаа
Говь-Алтай, Ховд аймгийн нутагт тархан нутагшдаг, дэлхийн нэн амьтны нэг ховор монгол бөхөнд бог малын мялзан өвчин халдварлаж, олноороо хорогдоод байна. Одоогийн байдлаар 780 гаруй бөхөн уг өвчнөөр үхээд байна.
Засгийн газраас бөхөнгийн хорогдолд яаралтай арга хэмжээ авахад зориулан санхүүжилт гаргалаа. Өчигдрийн хуралдаанаар 447 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв.
В.Бат
URL: