ХИЛЛАРИ КЛИНТОН: ЭХ ОРНЫХОО ТЄЛЄЄ ХАНГАЛТТАЙ АЖИЛЛАЛАА. ОДОО АМРАХ ЦАГ МИНЬ БОЛСОН

АНУ-ын Тєрийн нарийн бичгийн дарга, хатагтай Хиллари Клинтоны улс тєрєєс ангид сэдвээр “NBC” телевизэд єгсєн сонирхолтой ярилцлагыг хvргэж байна.

-Дипломатч Дик Холбрvvк хэлж байсан юм. Тєрийн нарийн бичгийн дарга гэдэг том албан тушаал. Гэхдээ сайхан ажил биш гэж. Таны хувьд Тєрийн нарийн бичгийн даргыг том албан тушаал, сайхан ажлын аль нь гэж тодорхойлох вэ?
-Миний бодлоор хоёулаа. Дик чухам ямар утгаар ингэж хэлснийг ойлгож байна. Тvvнийг дипломатчаар ажиллаж байсан хvйтэн дайны vед гадаад харилцааны ажил vнэхээр амаргvй байсан нь vнэн. Гэхдээ одоо ч бас гадаад харилцааны ажил хэрэг биелэгдэшгvй даалгавар гэдэг шиг хоногийн 24 цагийн турш єрнєж байна. Ойрхи Дорнод, Латин Америк, Ази тив гээд бидний анхаарал тавих бvс нутаг, хийх ажил ч их байна.


- Тєрийн нарийн бичгийн даргын албыг хашихад танаас хамгийн их шаардагддаг зvйл юу вэ?
-Аяны дєрєє даах хvч тэнхээ. Албаа авснаас хойш 965 мянган километр зам туулсан байна. Та бодож байгаа байх л даа. XXI зуунд техник, технологи єндєр хєгжчихєєд байхад заавал тэгж цаг, зав алдаж гадаад улс орнуудад очих хэрэг байна уу гэж. Гэвч бид бусадтай хамт байгаа гэдгээ, тэдний асуудалд санаа тавьдаг гэдгээ, олон улсын хэрэгт тэргvvлэх vvрэгтэй гvрэн гэдгээ бодитоор харуулж байх хэрэгтэй. Би АНУ-ыг тєлєєлєн гадаад улсад зочлохдоо vргэлж нvvр бардам байдаг. Хэдийгээр энэ олон айлчлал, уулзалт хэлэлцээрийг хийхийн тулд олон мянган цагийг агаарт єнгєрvvлдэг ч гэлээ.


-Гэхдээ бусад Гадаад хэргийн сайд нар тань шиг ингэж их аялдаггvй шvv дээ. Ийм шахуу хуваарьтайгаар хилийн чанадад ажиллахыг хэн нэгэн шаардаад байгаа юм уу?
-Vгvй, тийм зvйл байхгvй. Хилийн чанадад ажиллах нь чухал гэж би єєрєє vздэг учраас л энэ айлчлалуудыг тєлєвлєдєг юм. Анх ажлаа авах vед манай гадаад бодлого Ирак, Афганистан, Пакистанд хэтэрхий анхаараад Азийг орхигдуулах хандлагатай болоод байсан. Vvнээс болоод манай улсыг Ази, Номхон далайн бvс нутаг дахь сонирхлоо орхисон гэдэг дvгнэлт хийхэд хvрээд байсан. Тиймээс би Азид даруйхан айлчлал хийсэн. Ганц удаа биш. Ирж очиж, ирж очиж, олон ч цуврал яриа хэлэлцээр хийсний дvнд энэ бvс нутаг дахь АНУ-ын сонирхлыг дахин дэлхий нийтэд харуулж чадлаа. Хэн ч надад, ийшээ явах хэрэгтэй байна, одоо тэнд оч гэж хэлдэггvй. Би хаана нєлєєлж чадах вэ, хаана байвал хэрэгтэй вэ, Америкийн оролцоо хаана байх ёстой вэ тэнд л би хvрч очдог.


-Та яагаад ажилдаа ийм дуртай байдаг юм бэ?
-Америк орон аль ч талаараа дэлхий нийтийг тэргvvлэх ёстой гэдэг бат итгэл vнэмшил надад байдаг учраас эх орныхоо тєлєє зvтгэх нь миний хувьд нэр тєрийн хэрэг юм.


-Та улс тєрийг гадна, доторгvй мэддэг хvн. Ясны улстєрч гэж тодорхойлж болно. Гэхдээ нэг л єдєр улс тєрєєс залхмаар санагддаггvй юу?
-Vнэндээ онгоцонд явахаас бусдаар улс тєрийн юу нь ч надад ядаргаатай, залхмаар санагддаггvй. Миний єдєр бvр шинээр эхэлдэг. Нэг хэвийн єдрvvд гэж хэзээ ч байдаггvй. Миний “inbox” дэлхийн єнцєг булан бvрээс ирсэн янз бvрийн мэдээллээр vргэлж дvvрэн байдаг. Нэг єдєр Арктик дахь газрын тосны єрємдлєгийн тухай асуудал босч ирж байхад нєгєє єдєр нь Африк дахь халдварт євчлєл гол сэдэв болох жишээтэй. Єдрєєс єдєрт, цагаас цагийн хооронд юм бvхэн єєрчлєгдєж байдаг учраас харин ч ажил маань сонирхолтой санагддаг.


-Та технологийн тухай дурслаа. Жишээлбэл, та хувьдаа хэдэн и-мэйл хаягтай вэ. Blackberry–гээ єєрєє ашигладаг уу. Эсвэл таны туслахууд ємнєєс тань амжуулдаг уу?
-Би єєрєє бvгдийг хийдэг.


-Blackberry-гээ сайн ашигладаг уу?
-Дажгvй гэж бодож байна. Vеийнхэнтэйгээ харьцуулвал /инээв/ Гэхдээ аюулгvй байдлын vvднээс нэвтэрч болохгvй, ашигладаггvй программ бас байдаг. Гэсэн хэдий ч аль болох гар утсаа ашиглахыг хичээдэг.


-Хиллари Клинтоны гол vзэл баримтлал юу вэ?
-Би Америкийн Нэгдсэн Улсын vнэлэмжид итгэдэг. Бид ардчилал, эрх чєлєє, зах зээлийн эдийн засаг, хvний эрхийн талаар дэлхий нийтэд vлгэр дуурайл болсон тэргvvлэгч гvрэн гэдэг vнэлэмжид итгэдэг. Тийм учраас дипломат бодлогоор аюулгvй байдлаа хамгаалаад зогсохгvй єєрсдийн vнэлэмж, ашиг сонирхлоо хилийн чанадад тvгээн, сурталчлах ёстой. Яагаад гэвэл, бид дэлхийд хамгийн хvчирхэг армитай, хамгийн хvчирхэг эдийн засагтай бас хvний эрхийн талаар хамгийн хvчирхэг байр суурь баримталдаг гvрэн.


-“Хиллари Клинтон Тєрийн нарийн бичгийн даргаар ажиллахдаа ийм л зvйл дээр амжилт гаргасан: гэж хvмvvст дурсагдахыг хvсдэг зvйл танд бий юу?
-Ерєнхийлєгч Обама бид хоёр ажлаа авснаас хойш Америкийн тэргvvлэх vvрэг ролийг бататгах тал дээр гол анхаарлаа тавьж ирсэн. Мэдээж бид дэлхий нийтийг тэргvvлсээр ирсэн. Тєсєв санхvvгийн байдал таагvй байгаа ч цаашид тэргvvлэх л болно. Яагаад гэвэл, америк-чууд бvхнийг тэргvvлэх хувьтай хvмvvс. Зарим хvн “Танай эдийн засаг доройтсон, улс тєрийн тогтолцоо чинь явж єгєхгvй нь” гэх мэтээр шvvмжилж л байна. Гэвч Америк орон бусдын vлгэрлэн дуурайдаг гvрэн хэвээр байгаа. Байх ч болно. Vvний тулд манай бvхий л vеийнхэн, улс тєрийн засаг захиргаа бvр ажиллах ёстой юм.


-Та Барак Обамагийн тухай дурслаа. Ерєнхийлєгч та хоёр гурван жилийн ємнє улстєрийн єрсєлдєгчид байсан. Харин одоо хамтран ажиллаж байна. Єрсєлдєгч байсан хvмvvс хамтран ажиллахад эхэндээ эвгvй байсан уу, шударгаар хариулахгvй юу?
-Тийм ээ, бид сонгуулийн ємнє хvчтэй єрсєлдєгчид байсан. Би тvvнийг ялахыг хvсч байсан ч эцэст нь тэр намайг ялсан. Ерєнхийлєгч болсон. Тэгээд надтай хамтран ажиллахыг хvссэн. Vvнийг ардчиллын зарчим ойлгодоггvй улс орнуудад хачин жигтэй явдал мэтээр хvлээн авдаг. Гэхдээ бид ардчилсан оронд амьдарч байна. Би яагаад тvvний саналыг хvлээн авсан бэ гэхээр бид хоёулаа эх орондоо хайртай. Эцсийн эцэст бид улс тєрєєс цаадахыг томоор харж чаддаг байх хэрэгтэй.


-Ерєнхийлєгч Обама танаас улс тєрийн зєвлєгєє авдаг уу?
-Хааяа л. Гэхдээ энэ тухай би єєртєє хадгалсан нь дээр байх.


-Та эмэгтэй хvн. Харин Цагаан ордон бол “хєвгvvдийн клуб”. Vvнээс vvдээд ямар нэг зєрчил гардаг уу?
-Засаг захиргаан дахь миний байр суурь єєр л дєє. Ерєнхийлєгч бид хоёрын харилцаа ч ондоо. Цагаан ордонд тэргvvн хатагтай, Ерєнхийлєгчийн хоёр охин амьдарч байна. Тэгэхээр Ерєнхийлєгч хvйсийн ялгаа гаргаж болохгvй гэдгээ сайн мэднэ.


-Та ес дэх жилдээ Америкийн хамгийн vлгэр дуурайл болсон эмэгтэйгээр шалгарч байна. Таны рейтинг Америкийн засаг захиргааныхан дотроо хамгийн єндєр нь. Энэ бvх магтаал сайшаал таныг єєрчилсєн vv?
-Би магтаал сайшаалд хєєрч, шvvмжлэл гомдолд гутарч явж vзсэнгvй. Амьдрал єгсvvр, уруу янз бvр л байдаг. Тэр бvрт єєрийгєє єєрчилж болохгvй.


-Ер нь, та Google-ээс єєрийнхєє тухай мэдээллийг хайж vзсэн vv?
-Vгvй ээ. Хэрэв тэгвэл юу л гарч ирэх бол гэж санаа зовж байна шvv /инээв/


-Хэрэв та єнєєдєр “Google”-ээр шагайсан бол таныг дэд Ерєнхийлєгч болж, Ж.Байден оронд тань Тєрийн нарийн бичиг болно гэсэн яриа сонсох байлаа. Ингэхэд гадуур тараад байгаа энэ яриа vнэн vv?
-Vгvй ээ, худлаа.


-Гэхдээ ийм боломж бий юу?
-Тийм боломж ч байхгvй. Дэд Ерєнхийлєгч Жое Байден ажлаа маш сайн хийж байгаа.


-Хэн ч танд тийм санал тавиагvй гэж vv?
-Vгvй, vгvй. Магадгvй ийм яриа “Google”-ээр тарсан байх. Харин Цагаан ордонд тийм зvйл огт яригдаагvй.


-Тэгвэл та 2016 онд Ерєнхийлєгчийн сонгуульд єрсєлдєх vv?
-Vгvй ээ. Эх орныхоо тєлєє би дуртайяа ажиллахсан. Гэхдээ би хийх ёстой ажлаа хийсэн гэж боддог. Чадах чинээгээрээ л ажиллалаа. Одоо єєр зvйл хиймээр байна. Амар тайван сууж, ном бичиж, магадгvй багшилдаг ч юм уу. Бас эмэгтэйчvvдийн эрхийн тєлєє ажиллах хэрэгцээ шаардлага ч их байна.
-Гэхдээ, хатагтай Клинтон, улс тєр бол таны цусанд шингэсэн зvйл. Хэн ч таныг ганцхан удаа єндєр албан тушаал хашаад л улс тєрийг орхино гэхэд итгэхгvй.
-Тэгвэл тэр хvмvvст цаг хугацаа л бvхнийг харуулах байх. Миний хувьд улс тєр, тєрийн албанд зvтгэсэн цаг хугацаа минь хангалттай. Би Америкийн тєрд 20 гаруй жил зvтгэлээ. Хувь нэмрээ ч оруулсан. Надад ингэж зvтгэх боломж олдсонд би vргэлж талархаж явдаг. Гэхдээ одоо бусдад боломж олгож, зайгаа тавьж єгєх цаг нь болсон.


-Тэгэхээр та vнэхээр улс тєрийг орхих нь ээ?
-Тийм ээ. Би тодорхой хэллээ шvv дээ. Гэхдээ Ерєнхийлєгч дараагийн хvнийг томилох хvртэл би vvрэгт ажлаа хийх л болно. Ерєнхийлєгч Обама дахин сонгогдоно гэдэгт би итгэл тєгс байгаа. Тэгэхээр тэр сонголтоо хийсний дараа би явна даа.


-Ерєнхийлєгч Обама дахин сонгогдоно гэдэгт та яагаад ийм итгэлтэй байгаа юм бэ?
-Тэр маш хvнд vед улс орныг удирдаж байгаа ч гаргасан шийдвэрvvд нь зєв байсан гэдгийг америкчууд ойлгох цаг ирнэ.


-Хэрвээ 2016 онд Ардчилсан намынхан тань дээр ирээд “Манайд танаас єєр Ерєн-хийлєгчийн сонгуульд дэвшчих боломжтой, нэр хvндтэй улстєрч алга” гэвэл та эх оронч сэтгэлээрээ “За тэгье, эх орныхоо тєлєє дахиад нэг vзээд алдъя” гэж шийдэхгvй гэж vv?
-Манайд нэр дэвших боломжтой хvн зєндєє бий. Тийм болохоор хэн ч дэвшсэн би дэмжих болно.


-Магадгvй тэр vед та эмээ болоод завгvй болсон ч байх биз ээ?
-Тийм шvv. Та тун зєв хэллээ. /инээв/


-Гэхдээ охин Челси тань олон нийтийн vйл ажиллагаа зохион байгуулж, их л завгvй явах юм. Тvvнд бас Клинтоны цусанд шингэсэн улстєрчийн шинж чанар байх шиг?
- Охин маань олон нийтийн vйл ажиллагаанд их идэвхтэй оролцдог шvv. Магадгvй ДНК-д нь Билл бид хоёрын нийгмийн идэвхитэй зан чанар шингэсэн байдаг байх.


-20 жилийн дараахь амьдралаа та хэрхэн тєсєєлж байна. Билл та хоёр гэртээ амар жимэр сууж байх болов уу?
-Бид тэгж амар тайван суухгvй байх. Идэвхтэй амьдарна. Биллийн санаачилсан санд хийх ажил их бий. Тvvнд нь туслах, эмэгтэйчvvдийн эрхийн талаар ажиллах гээд хийх ажил мундахгvй байна.


-Энэ их ажлын ард хэсэг ч болов амрахыг хvсэхгvй байна гэж vv?
-Мэдээж, амралгvй яах вэ. Одоо бид амралтын єдрvvдийг ч гэртээ єнгєрvvлж чадахгvй байна. Єнгєрсєн 20 жилд хаа нэгхэн амарсан минь ердєє амьсгаа авах тєдий л байлаа.


-Ингэхэд, экс Ерєнхийлєгч маань цагаан хоолтон болж байгаа гэсэн, vнэн vv?
-Тийм шvv. Тэр маш vнэнчээр цагаан хоолны дэглэм барьж байгаа.

ardchilal


URL:

Сэтгэгдэл бичих