Н.Энхбаяр гуулин улсаас тээж ирсэн мөрөөдөлдөө цэг тавьсан уу?

f42baaf6b71e7d1fe575227ed841b80dТөмөр торны цаанаас нэлээн юм үзэж байж мултарсан экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр гуулин улсад нэлээд хугацааг өнгөрүүлэхдээ Үндэсний хөгжлийн цогц бодлогыг шинэчлэн боловсруулснаас гадна  Улаанбаатар хотыг хөгжүүлэх шинэ төлөвлөгөөг мөн боловсруулсан гэж байсан билээ.

 Улстөрийн нам хүчнүүд “хөгжлийн бодлого” гэх ойлголтод ихээхэн ач холбогдол өгч байгаа энэ үед МАХН-ын удирдагч тэрбээр ч зүгээр суугаагүй зүлгэж сууж байгаад ирсэн байх. Гэвчиг түүнд эрх мэдлийг гартаа атгах боломж нэг л бодитой олдож өгөхгүй байгаа билээ.  Түүнийг сонгуульд нэр дэвшүүлэх боломжгүй гэх шийдвэрийг СЕХ-ноос гаргасны дараа Н.Энхбаяр Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан бөгөөд уг гомдлыг Улсын Дээд шүүх хянан хэлэлцээд Н.Энхбаярын эсрэг шийдвэрлэсэн. Тэгснээр Н.Энхбаярт Ерөнхийлөгчийн сонгууль хаалттай болсон билээ. Авлигын сүлжээг улам бүр өргөсөх замыг шулуутгасан гэгддэг түүнийг   өөрийнхөө буй болгосон түмэн төмөр шоргоолжнуудад бариулж байна гэх болсон нь ч үнэн билээ. Уг нь тэрбээр улстөрөөс санаан зоргоор болдог бол арчигдахыг хүсэхгүй л байгаа нь илт.

Гэвч үг хэл цэвэр ч, үйлдэл нь сэвтэй нэгэн тул унахдаа, өртөхдөө амархан юм. Тэрбээр улс орны төлөө гэж их ярьдаг ч, хэрэг дээрээ буруу зөрүүг үйлдэж ирсэн нь олонтаа. Ямартаа л Монголын ашигт малтмалын орд газрууд харийнхны шүлсийг  савируулж байна, бид баялгаа бусдад алдлаа гээд халаглаад байдаг хэрнээ, цаагуураа бол тэдэнтэй сүжирч ирсэн л байдаг. Тодруулбал, “Аалзны тор-6” нийтлэлд түүний эрх ашгийн талаар анхаарал татахуйц зүйлийг өгүүлсэн байдаг. Юу гэхээр “…Фрийдландад мөнгө маш чухал, Энхбаярт эрх мэдэл маш чухал. Энэ хамтын ажиллагаа нь Монголын гадаад бодлого, үзэл баримтлал, геополитикийн бодлогод харшлах боллоо. 2009 онд Москвад болсон Хятад, Оросын Засгийн газрын хамтарсан хуралдаанаар Монголын талаар авч хэлэлцжээ. Монголд асар их байгалийн баялаг илэрснээр өрнөдийн орнуудын сонирхлыг хэтэрхий татаж байгаа нь хоёр орны геополитик бодлогод харш байна гэсэн дээр хоёр тал санал нийлсэн юм. Иймээс өрнөдийн орнуудын томоохон хөрөнгө оруулалт, ялангуяа уул уурхайд оруулж буй хөрөнгө оруулалтад саад хаалт тавих талаар үзэл бодлоо нэгтгэсэн. Энэ нь Монголын сүүлийн 20 жил баримталж байгаа гурав дахь хөршийн бодлогод шууд хаалт тавих санаа. Монголд өрнийн хөрөнгө оруулалтын эсрэг хийрхэлийг сүүлийн хэдэн жил маш хүчтэй явуулж эхлэхэд Фрийдланд, Энхбаяр нарын шууд оролцоо маш тод харагддаг. Эдийн засгийн алуурчин хэмээх ном зэрэг зэрэг орчуулагдан үнэгүй тараагдаж гарав. Хаанаас гарч байгаа санхүүжилт вэ? Эдийн засгийн алуурчин нь юун түрүүн Рио Тинто… Саяхан гадны компанийн хийсэн судалгаагаар Монголд байгаа ашигт малтмалын нийт лицензийн 75 хувь нь үнэн хэрэгтээ хятадуудын гарт байна гэж тодорхойлжээ. Монгол эзэнтэй юм шиг боловч наймаа арилжаа ярихаар цаанаа аль нэг хятад компанийг заан эрх мэдэл тэнд байгааг хэлж  байна. Ингэхээр үнэн хэрэгтээ гуравдагч хөршийн бодлого цаасан дээр байгаагаас өөрцгүй. Үүнд тэнцвэр хадгалах өрнийн компанийн эсрэг цаанаасаа төлбөртэй асар хүчтэй компанит ажил нэгэнт дэгдсэн” хэмээн бичжээ.

Тэгэхээр цэвэр бизнесийн талбарынхны бухимдлыг барсан хуулийн төслийг улстөрчид барин гүйсэн нь сая өгүүлсэнчлэн өрнийн хөрөнгө оруулагчдын эсрэг ажиллагааны нэгээхэн хэсэг байсан байхыг үгүйсгэхийн аргагүй. Гэхдээ Монголын Засгийн газар тэрдундаа С.Баяр нартай үгсэн тохирч байгаад Оюутолгой төслийн менежмэнтийн эрхийг өөртөө авах боломж бүхий Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулалцсан гэх Рио Тинто-г шахахын тулд МАН давамгайлсан гишүүдээс бүрдэх УИХ нь хууль батлаж байна гэхээр үнэхээр сонирхолтой байсан.   Оюутолгой ордыг эргэлтэд оруулахад Р.Фрийдландыг хань болохгүй гэж үзсэн Ерөнхий сайд С.Баяр “Айвенхоу майнз”-ыг шахах нууц тохиролцоотойгоор Рио Тинто-г оруулж ирсэн гэдэг нь хэрэв үнэн юм бол, өнөөдөр ч түүний эрх мэдэл хадгалагдаж байгаа гэх МАН нь тэрхүү тохиролцоог нь умартаж байгаа явдал болж таарах гээд байна. Уг нь бол төслийн удирдлагыг гартаа оруулахын төлөө Айвенхоу Майнз,  Рио Тинто хоёр тэмцэлдсэн гэдэг нь тодорхой. Тэд хувь эзэмшлийн асуудлаас болж Арбитрын шүүхэд ч хүрч байсан. Харин манай тал Рио-гийн талд үйлчилдэг гэдэг нь Оюутолгой төслийн 2/3 Рио Тинто-гийн мэдэлд очсон гэх мэдээллийг бид гадны хэвлэлүүдээс л олж авч байхад юу ч дуугарахгүй байсан гэдгээс эрхбиш ойлгогдож байв.  Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа талууд  Айвенхоу Майнз Лимитед компани болон Рио Тинто компанийн хооронд байгуулсан хувьцаа эзэмших гэрээний дагуу Рио Тинтогийн зүгээс Айвенхоу Майнз Лимитед-ийн хувьцааг эзэмших замаар Хөрөнгө оруулагчид болон Оюу толгой төсөлд хэсэгчлэн санхүүжилт хийхийг хүлээн зөвшөөрсөн байдаг.

Харин энэ нь төслийн эрхийг шилжүүлж болно гэсэн агуулгыг шууд илтгэхгүйн дээр тухайн хоёр компани нь нэг нэгнийхээ хувьцааг эзэмших замаар төсөл дэх эрх мэдлийн хуваарилалтаа шилжүүлсэн нь “Аалзны тор”-д өгүүлээд байгаачлан манай Засгийн газар Оюутолгойн эрх мэдлийг Айвенхоу Майнзаас булааж аваад Рио-д өгсөн хэрэгт унахгүй гэсэн ойлголтыг өгч байгаа. Энэмэтчилэн харвал  Р.Фрийдландад 50 сая доллараар зарсан гэх Оюутолгойтой холбоотой асуудалд цөөн бус өнцөг бий аж. Түүнчлэн Оюутолгой ордын нөөцөөр “гоёж” биржүүдээс сая, саяар нь доллар босгосон Р.Фрийдланд нь Н.Энхбаяртай нийлэн өрнийн хөрөнгө оруулагчдыг шахаж яваа юм бол, Хятадуудын талд зогсож байгаа хүн гэж харахад хүргэж байна. Тэрчлэн Н.Энхбаярын оролцоотойгоор өөрийн мэдэлдээ авсан Нарийнсухайтын ордын үргэлжлэл болсон нүүрсний орд газруудаа Хятадын төрийн өмчит компанид өгөх алхмыг соёлтойгоор хийсэн хүн гэдгээс нь харахад ч тэгж ойлгогдож байна.

Н.Энхбаярын тухайд өмнөд хөршийн бодлогыг балиашиглагч Р.Фрийдландтай ийн элдэв янзаар нэр холбогддог. Тэр  нэгэнтээ  “…Бурхан биш учир алдалгүй яахав. Монголчуудын маань амьдрал хүнд хэцүү байгаа цагт “Би алдсан, бас алдсаар байна” гэж гэмших ёстой хүн гэж өөрийгөө боддог…” хэмээн хэлсэн. Алдсандаа гэмшинэ гэдэг нэг хэрэг, харин алдсаар байна гэж гэмшинэ гэдэг бол том асуудал билээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


URL:

Сэтгэгдэл бичих