Мөрийтэй тоглоом тоглосон хэргийг хянан хэлэлцэнэ

Хуулиар хориглосон мөрийтэй тоглоом буюу казино удаа дараа тоглосон нэр бүхий залууст УМБГ-ын мөрдөн байцаах хэлтсээс өнгөрсөн сарын 17-нд Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Эдгээр залуусын нэг болох С.Лхагваагийн хэргийг тус газраас шалгаж дуусаад Нийслэлийн прокурорын газарт шилжүүлээд байсан юм.

Мөрийтэй тоглоом тоглосон, түүнийг зохион байгуулсан гэх үндэслэлээр өнгөрсөн баасан гаригт харьяаллын дагуу Хан-Уул дүүргийн шүүхэд шилжүүлжээ. Түүнийг шүүх хурал ирэх сарын 2-ны өдөр товлогдсон байна.

Эрүүгийн хуулийн 243.1, 260.1-т заасан хэрэгт түүнийг буруутгаж байгаа юм. Хэрвээ гэм буруутай нь хуулиар тогтоогдвол 243.1-т заасан хуулиар хориглосон мөрийтэй тоглоом тоглосон, түүнийг зохион байгуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван cap хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

М.Өнөрөө


URL:

Сэтгэгдэл бичих