Троллейбус шон мөргөсний улмаас долоон зорчигч гэмтжээ
Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс өчигдөр буюу энэ сарын 16-нд 384 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 336 дуудлага бүртгэгдсэн байна.
Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 6 бүртгэгдэж, 13 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, “Энхтайван найрамддлын ордон”-ы автобусны буудлын замд Аз сервис компаний троллейбусны жолооч Г нь замын хажуугийн шон мөргөсний улмаас долоон зорчигч гэмтсэн байна. Мөн Өмнөговь аймгийн Баян-овоо сумын Могой багийн нутаг Ухаа худгаас – Гашуун сухайт чиглэлийн замд Фотон маркийн авто машины жолооч Э нь Тоёота Марк 2 суудлын тэрэгтэй мөргөлдөж, маркийн зорчигч 24 настай эмэгтэй Ц болон ой хүрээгүй нэг хүүхэд нас барж, 2 хүн гэмтжээ.
Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 31 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлжээ.
Ч.Ариунболд
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг
URL: