Ж.Батзандан багийнхнаа “хөлдөж үх” гээд хаяжээ
Ардчилсан намын даргад нэр дэвшигч Ж.Батзанданг Говь-Алтай аймгаас Завхан руу явж байх замд нь түүний машины 2 дугуй ташраараа хагарчээ. Азаар тэдний машин унаж өнхөрсөнгүй. Угаас машинд ганцхан запас дугуй байдаг учраас “Ахин нэг дугуй хаанаас олох вэ” гэж багийнхан шуугилдаж байх зуур Ж.Батзандан гишүүн өөрөө замын унаанд суугаад “Дугуйгаа хурдан янзлаад хойноос хүрээд ирээрэй” гээд явсан байх юм. Идэр есийн хүйтэн тачигнаж байхад түүний багийнхан харанхуй талд цасан шуурганд ийнхүү үлдсэн байна. Ойрхон сумын төв бараадаж дугуйгаа арай хийн янзлуулаад өглөөний 7 цагт ирсэн багийнхнаа хараад Ж.Батзандан баярлахын оронд “Яасан уддаг юм бэ” гэж зэмлэж орхисон нь багагүй хүний ундууцлыг хүргэсэн аж. Ж.Батзандан түрүүлж Завханд ирчихээд багийнхандаа тусламж явуулсангүй. Өөрөө тэнд хоол унд эргүүлж, шөнөжин хөгжилдөж байсныг ойр тойрныхон нь дургүйцэн ярьж байна. Өөрийнх нь төлөө амь нэгтэйгээр зүтгэж яваа багийнхандаа ийм өөдгүй зан гаргаж байгаа тэр хүн үндэсний хэмжээний нам удирдаж, улс орноо хөгжүүлж чадах уу. Тэр зөвхөн өөрийгөө боддог амин хувиа хичээсэн хүн гэдгээ энэ удаа багийнхандаа баталж харууллаа.
Ж.Батзандан анх Сүхбаатарын талбай дээр жагсаал хийж улс төр, компани, ард түмний дунд холбирч мөнгө олж байх цаг үед иргэд түүн шиг попуудыг “баатар” хэмээн өргөмжилдөг байсан. Тэрбээр уул уурхай ярьж бусдаас мөнгө авч амаа хамхидаг “мода” дэлгэрүүлж түүгэрээ ч нилээд баяжиж Иргэний хөдөлгөөний намыг байгуулж мөнгө өгсөн нэгнийх нь төлөө “ая дуугаа өргөдөг” байсан гэх юм билээ. Гэсэн ч Ж.Батзандан өөрт нь итгэж, өөрийг нь дагасан залуусын итгэл сэтгэлийг хөсөрдүүлж амиа бодож, эрх мэдлийн төлөө Ардчилсан намд орсон. Тэрбээр Ардчилсан намаас онцолж МҮДН фракцыг сонгосон юм . Гэвч тэндээс удалгүй гарч Шонхорт орсон. Удалгүй дахин гарч Алтангадас хэмээх бүлэглэлд харьяалагдах болсон. Түүнд өөрийн гэсэн итгэл үнэмшил, үнэт зүйл гэж огт байхгүй. Тэр зөвхөн эрх мэдэл, мөнгө хөрөнгөний төлөө өөрийгөө хэнд ч худалдаж чаддаг туйлбаргүй хүн гэдгийг ард түмэн хангалттай харж байгаа. Учир мэдэх хүмүүс түүнийг намын дарга болох гэж биш Н.Алтанхуягт тусалж С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нарын саналаас хуваалцах гэж нэр дэвшиж байгаа хэмээх бор шувууг аль хэдийнээ нисгээд эхэлсэн. Нээрээ ч Н.Алтанхуяг өөрийн фракциасаа өөрийнхөө саналыг хуваалцахаар Ж.Батзанданг өрсөлдүүлэх хүн мөн гэж үү. Зүгээр л Ж.Батзанданд мөнгө төлж дуртай дуугаа захиалж байгаа хэрэг биз. “Ханилж яваад нөхрөө, Хатирч яваад морио” гэж өөрийнхөө төлөө зүтгэж яваа багийн нөхдөө авраагүй эр хүн. Өнөөдрийн хүнд байдлаас Ардчилсан намыг аварна гэж үү. Түүнд зөвхөн өөрт нь хэрэгтэй нэр хүнд, мөнгө, албан тушаал л хэрэгтэй.
amjilt.com
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Хулгайч Эрдэнэ худалч Гантөмөр нарын бууны нохой бүү хуцаа. Тэр Батзандан чинь та 2 шиг төрөөс төрсөн тэрбумтан биш шүү, ямар сайндаа л дугуй муутай машинтай явах вэ дээ.
Шаа пиздаа хулгайч луйварчдын бөгс долоогч лаларуудын бичвэр аятай сэг байна.