Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага нь кибер орон зайд шилжиж байна

Хамтын аюулгүй байдлын Гэрээний байгууллагын /ХАБГБ/ тусгай албаны “Прокси” тусгай ажиллагааны үр дүнд тус байгууллагын гишүүн орнуудын нутаг дэвсгэрт хэдэн зуун экстремист интернет-сайтуудыг хаалаа.   Оюун санааны орон зай нь Орос улс, Армени, Белорусс, Казахстан, Тажикистан болон Узбекистан болон ХАБГБ -ын гишүүн орнуудын тулалдааны талбар болж байна. Энэ тухай тус байгууллагын Ерөнхий захирал Николай Бордюжа  Оросын парламентын дээд танхимд хийсэн мэдэгдэлдээ  тууштай хэллээ. Түүний үзэж байгаагаар бол терроризмын эсрэг зогсох мэдээлэл болон мансууруулах бодисийг дэлгэрүүлэхтэй тэмцэл нь  21-р зуунд хүн төрөлхтөнд занал хийлж буй тэдгээртэй тэмцэх бусад аргуудыг төгөлдөржүүлэхэд чухал хүчин зүйл  болж байгаа юм.  Николай Бордюжа мэдээлэхдээ, ХАБГБ-аас мэдээллийн орчинд  гэмт хэргийн эсрэг ажиллагаа нь байнга зохиогдохоор боллоо.Мэдээллийн орчин дахь гэмт хэргийн эсрэг   “ПРОКСИ”  ажиллагаа нь ХАБГБ кибергэмт хэргийн хэмжээнд хамтран зохион явуулсан анхны туршилт боллоо.  Үүний дүндз үндсэний интернет-орон зайд  улс-төр, холбоотнуудын сонирхолд мэдээллийн асар их хохирол учруулах хоёр мянга орчим нөөцийг илрүүллээ. Тэдгээр нь үндэсний болон шашны эсрэг тэмцлийг турхиран, экстремист , террорист бүлгэмийхэнд зориулсан мэдээллүүд тавьж байжээ.Эдгээр материалуудаар 1000 орчим эрүүгийн хэргийг үүсгээд байна.  Интернетийг улс төрийн зэвсэг болгон ашигладаг тодорхой улстөрийн хүчнууд сүүлийн үед Орос улсад төдийгүй, ХАБГБын орнуудад, ер нь  дэлхий нийтэд  байх болжээ. Алан хядагчид, ивээн тэтгэгчид болон терроризмын үзэл сурталтнууд олон нийтийн санаа бодлоор гайхамшигтай тоглож, ардчилсан нийгмийн хууль, багаж хэрэгслийг өөрийнх нь эсрэг  хэрэглэж байна-гэж тэмдэглэв.  Үүний нэг тод жишээ нь гэвэл 2008 оны оны 8 –р сард Орос улс Гүрж улсын зэвсэгт мөргөлдөөнтэй тулгараад зосгссонгүй мэдээллийн тохируулга хийсэн машинтай тулгарсан явдал юм.  Энэ нь  ХАБГБ –ын орнуудаас мэдээллийн аюулгүй байдлыг хангах ижил механизмыг шаардах болно. Улс төрийн тодорхой зорилгодоо хүрэхийн тулд мэдээллийн нөөцийг ашиглаж байсан жишээ хангалттай: Орос улсад төдийгүй Белорусс, Молдав, Гүрж, хэдэн жилийн өмнө Украинд, энэ жил Киргиз. Ийм зүйлтэй туулгарсан орнуудын жагсаалтыг үргэлжлүүлж болох юм. Интернет болон бусад мэдээллийн нөөцүүд нь тодорхой хүн амын давхаргыг өргөх буюу заримыг нь бүр эсрэгээр тайвшруулахын тулж, тэдгээрийг ямар нэгэн нөхцөл байдалд хутгахгуйн тулд байдаг байна. Яг үнэн хэрэг дээрээ бол мэдээллийн үйл ажиллагаа нь бас нэг төрлийн зэр зэвсэг болжээ.  Орчин цагийн мэдээлэл солилцооны онцлог нь мэдээллийн болон эх сурвалжийг дэлгэрүүлэх сувгийн харьцангуй оногдошгүй чанар.  Энэ тухай Холбооны Зөвлөлийн хурлын дарга Сергей Миронов саяхан болсон олон улсын бага хурал дээр хэлсэн юм. ”Викиликс мэдээллийн сайтан дээр нийтлэгдсэн өдөөн хатгалгын чанартай материалууд нь зарим нэг улс орнуудын төдийгүй олон улсын хамтын нийгэмлэгийн   аюулгүй байдал  ямар ч сайн санааны учир шалтгаанаар тайлбарлсанч субъектив хүслээс шалтгаална гэдгийг харууллаа.  Үүнтэй холбогдуулан хуулийн түвшинд энэ аюул заналыг тусгах нь зүйтэй гэж үзэж байна”гэв.  ХАЗГБ ын  дэргэд кибергэмт хэрэгтэй тэмцэх төвүүд онлайн орон зайнд байгуулагдаад байна. Ойрын үед Москвагийн Улсын их сургуулийн баазыг түшиглэн Орос улсад ажиллах болно.


URL:

Сэтгэгдэл бичих