АНУ: Оросууд, Монгол тэргүүтэй 10 орны сонгуульд нөлөөлсөн

Director of National Intelligence James Clapper testifies to the Senate Select Committee on Intelligence hearing on “Russia’s intelligence activities" on Capitol Hill in Washington

АНУ-ын Тагнуулын ерөнхий газрын нөлөө бүхий эрхэм Жэймс Клэйпэр өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын кибер халдлагын талаар мэдэгдэл хийхдээ, Кремлийн захиалгаар Москвагийн хакерууд дэлхийн 10 гаруй орны сонгуульд нөлөөлсөн гэв.

Түүний үзсэнээр хөрш зэргэлдээ Монгол зэрэг оронд өнгөрсөн зун болсон парламентын сонгуульд санал хураах үйл явцад ноцтой халдлага үйлдэж, энэ төрлийн бүх цахим хэрэгслийг хакердаж, Москвад ашигтай улстөрийн бүлгэмүүдэд дэмжлэг үзүүлсэн гэжээ. Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ч орос хакерууд голлох нөлөөтэй ажилласан гэв. Жэймс Клэйпэр удахгүй Москвагийн захиалгаар хийгдсэн сонгуулийн үр дүнд нөлөөлөхүйц хакерын ажиллагаануудын талаар улс, орнуудын мэдээлэлтэй цуг дэлгэнэ гэсэн байна.

Т.Бат

http://time.mn/content/83023


URL:

Нэр: zochin Огноо: 16 January 2017

Муу юмандаа битгий манай Монгол улсын нэрийг оруулаад бай, өр, утаа, ажилгүйдэл, ядуурал гээд яая гэж байхад дээрээс нь улс төрийн хэрүүл хийлгэх яс хаяж байдаг АНУ лалар минь

Нэр: дэнзэн Огноо: 16 January 2017

ха ха ха. зи.энхболд бас ингэж гонгиносон. хи хи хи

Сэтгэгдэл бичих