Агаарын бохирдол эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг харуулсан ОНЦЛОХ 9 СУДАЛГАА
АШУҮИС-ийн НЭМС-ийн эрдэмтдийн агаарын бохирдлын эрүүл мэндийн нөлөөллийн талаар хийгдсэн судалгаануудаас ОНЦЛОХ ЕСӨН үр дүнг хүргэж байна.
Энд НЭМС-ийн сүүлийн таван жилд агаарын бохирдлын чиглэлээр хийсэн судалгаануудын үр дүн багтаж байгаа болно.
1. “УЛААНБААТАР ХОТЫН АГААРЫН БОХИРДЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН НӨЛӨӨЛӨЛ”
2014 оны байдлаар PM2.5 нөлөөллөөс 0-5 хүртэлх насны хүүхдийн нийт нас баралтын 33 хувийг амьсгалын доод замын цочмог халдвар, насанд хүрэгчдийн хувьд 19 хувь нь уушгины архаг бөглөрөл, 27 хувь нь зүрхний шигдээс, 24 хувь нь уушгины хавдар, 42 хувь нь харвалт /нийт нас баралтын/ зэрэг нь агаарын бохирдлоос шалтгаалж байна.
Хэрвээ агаарын бохирдлыг дорвитой бууруулахгүй бол 2017-2024 он гэхэд 13,000 орчим хүн агаарын бохирдлоос шалтгаалан нас барах тооцоолол гарчээ.
2. “ДОТООД ОРЧНЫ АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ ИНТЕРВЕНЦ СУДАЛГАА”
Гэр хороололд байршилтай цэцэрлэгүүдийн дотоод орны агаарт PM2.5 тоосны бохирдлын дундаж түвшин хоногийн хүлцэх хэмжээнээс 1.9 ДАХИН их байна. Энэ нь гадаад орчны бохирдолтой шууд хамааралтай аж.
Тиймээс цэцэрлэг, эмнэлэг, сургуулиудад HEPA шүүлтүүр бүхий агаар цэвэршүүлэгч ашиглах шаардлагатай байна.
3. “МОНГОЛ ГЭРИЙН ДОТООД ОРЧНЫ АГААРЫН ЧАНАР”
Эсгий гэрт сайжруулсан зуух болон уламжлалт зуух хэрэглэж буй айлуудад харьцуулсан судалгаа хийхэд сайжруулсан зуух хэрэглэж буй айлын дотоод орчинд PM2.5 ялимгүй их байжээ.
Судалгааны багийнхан сайжруулсан зуух шаталт, халаалтын үр ашиг ихтэй байж болох ч дотоод орчны агаарын чанарт сайнаар нөлөөлөхгүй байна гэж үзсэн учир сайжруулсан зуух, хатуу түлшний хэрэглээг дэмжихгүй байхыг бодлого боловсруулагчдад уриаллаа.
4. “УРГИЙН ӨСӨЛТӨД АГААРЫН БОХИРДЛЫН ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨГ ТОГТООХ /УГААР/ СУДАЛГАА”
Орон сууцанд амьдардаг, тамхи татдаггүй 540 жирэмсэн эмэгтэйчүүдээс санамсаргүй түүвэр хийж, гэрт нь агаар цэвэршүүлэгч тавьжээ. Ингээд жирэмсний хугацааны туршид агаар цэвэршүүлэгчтэй болон цэвэршүүлэгчгүй орчинд байгаа эмэгтэйчүүд болон ургийг харьцуулан судалсан байна.
Ингээд жирэмсний явцад агаар цэвэршүүлэгчийг бүрэн хэрэглэх тохиолдолд ургийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлж байгааг тогтоожээ.
Тиймээс жирэмсний хугацаанд гэртээ HEPA шүүлтүүр бүхий агаар цэвэршүүлэгч хэрэглэх, өвлийн улирлыг аль болох агаарын бохирдол багатай газар өнгөрүүлэхийг зөвлөж байна.
5. “УЛААНБААТАР ХОТЫН ХҮН АМЫН ЭРҮҮЛ МЭНДЭД АГААРЫН БОХИРДЛЫН ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭ”
Уг судалгааны үр дүнгээс харахад хотын оршин суугчид ялангуяа өвлийн улиралд гэр хорооллоос үүдэлтэй SO2 болон NO2-д их өртдөг болохыг илрүүлжээ.
Мөн нийслэлд нас барсан нийт иргэдийн 33.8 хувь нь агаарын бохирдлоос үүдэлтэйгээр нас барсныг тогтоосон байна.
6. “УЛААНБААТАР ХОТЫН ЗАМЫН ЦАГДААГИЙН АГААРЫН БОХИРДЛЫН ӨРТӨЛТИЙН СУДАЛГАА”
Улаанбаатар хотод бүртгэлтэй нийт автомашины 66 хувь нь 10-аас дээш жил ашиглагдсан бөгөөд автомашинаас ялгарч буй утаа нь азотын давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу исэл, тоос, тоосонцор, үнэрт органик нэгдлүүдийг агуулдаг байна.
Дээрх агаар бохирдуулагч бодисууд зохицуулагч цагдаа нарын эрүүл мэндэд нөлөөлж болзошгүй бөгөөд шөнийн ээлжинд ажилласан цагдаа нар илүү бохирдолд өртөж байгаа аж.
Тиймээс цагдаа нарт амны хаалт зүүлгэж хэвшүүлэх, шүгэлтэй дохиур хэрэглүүлэх, замын хөдөлгөөн зохицуулалтын цагийг багасгах шаардлагатай байгааг зөвлөлөө.
7. “АГААРЫН БОХИРДЛЫН УРГИЙН ЖИН, АМЬГҮЙ БА ДУТУУ ТӨРӨЛТӨНД ҮЗҮҮЛЖ БУЙ НӨЛӨӨЛЛИЙГ СУДЛАХ”
Улаанбаатар хотын агаарыг бохирдуулагч бодисуудын ихэссэн агууламж нь ургийн жинг бууруулахад нөлөөлж байгааг тогтоожээ. /Агаар бохирдуулагч бодисууд нярайн жинг төрөх үеийн жингээс дунджаар 138 граммаар бууруулж байна/.
Жирэмсний тээлтийн дунд болон сүүлийн гурван сард хүлцэх хэмжээнээс хоёр дахин ихэссэн том ширхэгт тоосонцор ба хүхрийн давхар ислийн агууламж нь дутуу төрөх эрсдлийг хоёр дахин нэмэгдүүлж 26-30 долоо хоногтойдоо дутуу төрж байна. Жирэмсний тээлтийн эхний гурван сард том ширхэгт тоосонцрын болон азотын давхар ислийн агууламж хүлцэх хэмжээнээс ихсэхэд ураг амьгүй төрөх эрсдэлтэй байна.
Бага жинтэй нярай өвлийн улиралд хамгийн их төрсөн бол дутуу төрөлт хавар ихсэх хандлагатай байгаа аж.
8. “УЛААНБААТАР ХОТЫН ОРОН СУУЦ БОЛОН ГЭР ХОРООЛОЛД АМЬДАРЧ БУЙ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЦУСАНД АГУУЛАГДАХ ХАР ТУГАЛГЫГ ДОТООД ОРЧНЫ АГААРЫН ЧАНАРТАЙ ХОЛБОН СУДАЛСАН СУДАЛГАА”
Судалгаанд хамрагдсан гэр сууцны дотоод чанар орон сууцны дотоод чанараас 2-3 дахин муу байгаа бөгөөд гэр сууцанд нарийн ширхэгт тоосны дундаж агууламж 127.8 мкг/м3 байна.
Цусанд агуулагдах хар тугалгын хэмжээ сууцны төрлөөр ялгаа харагдахгүй байгаа боловч гэртээ өнгөрөөх цагаас хамаарч ялгаатай гарчээ. Тухайлбал, бүтэн цагийн ажилтай гэртээ бага цаг өнгөрөөдөг эмэгтэйчүүдийн цусанд агуулагдах хар тугалгын хэмжээ илүү өндөр байгаа аж.
9. “УЛААНБААТАР ХОТЫН 6-8 НАСНЫ ХҮҮХДИЙН ЦУСАН ДАХЬ ХАР ТУГАЛГЫН ХЭМЖЭЭГ ТОДОРХОЙЛСОН ДҮН”
Судалгаанд хамрагдсан 153 хүүхдийн 60.1 хувийн цусан дахь хар тугалгын хэмжээ Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн зөвлөмж хэмжээнээс өндөр үзүүлэлттэй гарчээ.
Эрэгтэй хүүхдүүдийн цусан дахь хар тугалгын хэмжээ эмэгтэй хүүхдүүдийнхээс өндөр байсан ба хүүхдийн нас нэмэгдэх тусам цусан дахь хар тугалгын хэмжээ ихсэх хандлага ажиглагдсан байна.
Мөн онц сурдаг хүүхдийн цусан дахь хар тугалгын хэмжээ дунд сурдаг хүүхдийнхээс бага хэмжээтэй байгаа нь хар тугалгын хэмжээ суралцах чадварт сөргөөр нөлөөлж байгааг харуулж байна.
Эрдэмтдийн зүгээс судалгаануудын үр дүнд үндэслэн боловсруулсан санал зөвлөмжөө бодлого боловсруулагчдад хүргэхээр энэ сарын 12-ны өдөр “Агаарын бохирдлын эрүүл мэндийн нөлөө, түүнийг бууруулах арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм.
Дээрх судалгаануудын дэлгэрэнгүй үр дүнг бид цувралаар хүргэх болно.
Г.НОМИН, IKON.MN
http://www.ikon.mn/n/x14
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ГОМО МӨНХӨӨ ГЭЖ ЯМАР ХҮН БАЙДГИЙН ГЭЖ ОЛОН ХҮН АСУУЖ БАЙНА. ГОМО МӨНХӨӨ ГЭЖ 2000 ОНД БАЙРНИЙХАА ӨСВӨР НАСНЫ ХӨВГҮҮНИЙГ ШОРОНГИЙН ГОМО ГАЖ СОНИРХЛООС БОЛЖ СОНИРХООД ТЭРЭНДЭЭ БАНТААД ТЭР МУУ ЗАЛУУГИЙН АМЬДРАЛЫГ БАЛЛАЖ ХАЯХ ШАХСАН БАЛМАД, МУНХАГ ХҮН БАЙДАГ ЮМ. ОДОО НАРХАН ГЭДЭГ ХОТХОНД Л АМЬДАРДАГ СУРАГТАЙ