Эрүүл мэндийн даатгалаар 100 хувь хөнгөлөлттэй олгож буй эмийн жагсаалт

6830

Тав хүртэлх насны хүүхдэд томуу, томуу төст өвчний үед хөнгөлөлттэй олгох доорх нэрийн эмийг харьяа өрх, сум, тосгон, багийн эмчийн бичсэн жорын дагуу Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үнээр эм олгох зөвшөөрөлтэй Эмийн сангаас авна.

           Уг эмийн хөнгөлөлтөд 5 хүртэлх нас хүүхдүүд хамрагдана.

Өвдсөн хүүхэд бүрт антибиотикийг хэрэглэхгүй, зөвхөн шаардлагатай тохиолдолд эмчийн заалтын дагуу жороор олгоно.

Иргэн та, хүүхдэдээ томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрмэгц өрхийн эмнэлэгтээ хандаж, шаардлагатай бол эмч танд тусгай жорын цаасан дээр эм бичиж өгнө.

           Ээжүүдэд сонордуулахад, томуу, томуу төст өвчний үед:

- хүүхдийг олон нийтийн газраар авч явахгүй байх

- дулаан байлгах

- шингэнийг ойр ойрхон уулгах

- илчлэг хоол хүнс хэрэглэх

- гарын ариун цэврийг сайтар сахих

- эмийг эмчийн зааврын дагуу өгөх

- гэртээ чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх

 Томуу, томуу төст өвчний үед Эрүүл мэндийн даатгалаар 100 хувь хөнгөлөлттэй олгож буй эмийн жагсаалтыг та бүхэнд хүргэе. 

Д/Д Эмийн нэр Тун, хэмжээ Эмийн хэлбэр  

Хэрэглэх заалт

 

1 Парацетамол 125мг/5мл-60мл сироп Халуун бууруулах, өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг
125мг лаа
250мг лаа
2 Ибупрофен 200мг №24 шахмал
100мг/5мл, 60-100мл сироп
3 Амброксол 30мг шахмал Цэр ховхлох
15мг/5мл-100мл сироп
4 Ацетилцистейн 100мг №20 нунтаг, шахмал
5 Сальбутамол 4мг

 

шахмал (Эмчийн зааврын дагуу хувааж хэрэглэнэ) Амьсгалын замын үйл ажиллагаанд нөлөөлөх

/Гуурсан хоолойн багтраа эмчлэх/

100мкг аэрозоль
6 Олон найрлагат давсны бэлдмэл буюу Хоросол Натрийн хлорид+ Калийн хлорид+ Натрийн цитрат-дигидрат+Глюкоз уусмал бэлтгэх нунтаг Хордлого тайлах
7 Ампициллин 125мг/5мл хөвмөл бэлтгэх нунтаг Үрэвслийн эсрэг хэрэглэх антибиотик

(Эмчийн зааврыг чанд мөрдөж, хэрэглэнэ)

250мг шахмал
8 Амоксациллин 125мг, 250мг шахмал
125мг/5мл, 250мг/5мл 12 тун 60-100мл хөвмөл бэлтгэх нунтаг
9 Тетрациклин 1%-5гр нүдний тосон түрхлэг
10 Азитромицин 250мг Шахмал, капсул
100мг/5мл хөвмөл бэлтгэх нунтаг

URL:

Нэр: ЗА БОЛИОЧ Огноо: 12 January 2017

ХААНА АВЧ БОЛЖ БАЙНА БИТГИЙ ХУДЛАА ЯРИАД БАЙ ТА НАР

Сэтгэгдэл бичих