Америкийн тагнуулын илтгэлд Москва хариу барив

uzn_1453455318Оросын Ерөнхийлөгч Владимир Путины тушаалаар хакерууд нь Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс нөлөөлсөн гэх буруутгалын хариуг Кремль барив. Америкийн Тагнуулын газар, тусгай албадын илтгэлийн тухай манай сайт өмнө өгүүлсэн билээ. “Владимир Путин л Бүгд найрамдах намын Трампыг ялуулах сонирхолтой байсан. Яагаад гэвэл тэр Ардчилсан намын Хиллари Клинтонд гомдчихсон” хэмээн тус илтгэлд дурджээ.
“Вашингтоны ямар ч баримтгүй, нотолгоогүй буруутгалыг сонссоор Оросын удирдлага бүр ядарчихлаа” хэмээн Москва ихэмсгээр хариу барьжээ. Путины хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков “Илтгэлд тодорхой юм юу ч байхгүй тул тайлбар өгөх арга алга. Нэг ч нотолгоо байхгүй. Энэ яг “шулмыг авлах ан”-г санагдуулж байна” хэмээн мэдэгдэв.

Гэсэн ч ажлаа өгөх гэж байгаа Америкийн Ерөнхийлөгч Барак Обама мөчөөгөө өгөхгүй Европын орнуудын тэргүүнүүдэд хандан “Оросын кибер довтолгооноос сэрэмжил” хэмээн анхааруулаад авчээ.

 www.mnews.mn 


URL:

Сэтгэгдэл бичих