ТҮЦ-ээ нүүлгэхгүй хэмээн албаны хүнийг зодож танхайрчээ

110739Баянзүрх дүүргийн XIII хорооны нутаг дэвсгэр 14 дүгээр сургуулийн хойно байрлах ТҮЦ-ийг албадан нүүлгэх үед ТҮЦ эзэмшигч нь албаны хүнийг зодож танхайрсан хэрэг гарчээ. Тодруулбал, ТҮЦ эзэмшигч нь Баянзүрх дүүргийн XIV хороонд амьдардаг 44 настай Д гэгч бөгөөд дүүргийн газрын албаны төлөөлөгч 37 настай О-г шаардлага тавиахад эсэргүүцэн зодож танхайрсан хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлжээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих