Ой гарантай охины дээрээс телевизор унаж, амиа алджээ
Эцэг, эх нь телевизороо тогтвор муутай байрлуулснаас болж, ой гарантай охины амь нас хохирсон харамсалтай явдал хойд хөршид гарчээ. Москва хотын Недорубов гудамжны нэгэн орон сууцны хороололд энэ хэрэг гарсан байна. Телевизор охины дээрээс унахдаа тархинд нь хүнд гэмтэл учруулсан тул түргэн тусламжийнхан ирж, арга хэмжээ авсан ч гэмтлээ даалгүй газар дээрээ нас баржээ. Өчигдөр болсон энэ хэргийг одоо хуулийн байгууллага шалгаж байгаа аж.
URL: