С.Эрдэнэ АН-ын дарга байтугай гишүүн байх эрхгүй билээ
-Юун аравдугаар Богд, “Ардчилсан дарангуйллын загалмайлсан эцэг” тодрох гэж байна-
Санаж байна уу, “УИХ-ын гишүүн Ж.Батзанданг Ардчилсан намаас хөөнө” гэдэг шийдвэр 2014 оны 10 дугаар сарын 18-нд АН-ын бүлгийн хурлаас гарч байсныг. Шалтгаан нь Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурсан явдал байв. Тухайн үед Ж.Батзандан “Гарын үсэг зурсандаа хэзээ ч харамсахгүй. Хамгийн зөв шийдэл байсан гэдгийг АН-ын маань гишүүд хэзээ нэгэн цагт ойлгох болно. Намайг захиалгаар балбаж байгаа дарга нарыг үнэнийг ойлгох хүртэл зүтгэж ажиллана. Би заавал Алтанхуягт хайртай байх албагүй. Харин ардчилалдаа л хайртай байх ёстой″ гэсэн байдаг. Гэвч хэсэгхэн хугацааны дараа Н.Алтанхуяг Засгийн газраас явж, Ж.Батзандан намдаа үлдэж билээ. Гэтэл 2016 оны 11 дүгээр сарын эхээр дахиад л Ж.Батзанданг намаас хөөх тухай ярьж эхэлсэн. Энэ удаагийн шалтгаан нь “Ц.Нямдоржтой адил байр суурь илэрхийллээ” гэдэг асууудал байв. Өөрөөр хэлбэл, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг зарсан асуудлыг судлах ажлын хэсэгт сайн дураараа орох саналаа өгсөн учраас “Намынхаа эсрэг явлаа” гэж түүнийг хөөх нь зүйтэй гэсэн санал гаргасан аж.
Энэ тухайд Ж.Батзандан гишүүн тайлбарлахдаа “Энэ яриа нэгдүгээр хүнээс гаралтай. Баянзүрх дүүргийн намын хорооны дарга бол Ерөнхийлөгчийн хүүгийнх нь найз. Тэндээс Ж.Батзанданг АН-аас хөөх асуудал удаа дараа яригдаж байгаа. Үүний цаана хэн байгаа нь тодорхой. Тагнуул, хуулийн байгууллагаар Ж.Батзанданг дарамтлуулж чимээгүй болгох оролдлогыг Ерөнхийлөгч удаа дараа хийж байгаа. Тэд “Чимээгүй бай. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь бол хууль ёсны дагуу явагдсан гэж хэлж байгаа. Үүнийг би дарамт гэж үзэж байгаа. УИХ-ын гишүүний юу хэлэхийг хэн ч заахгүй” гэсэн шазруун тайлбар хийсэн.
Товчхондоо “Намынхаа эсрэг явсан хүн улсынхаа эрх ашгийн эсрэг явсан” хүнээс дорд үзэгдэх тийм цаг иржээ. Тэгвэл энэ удаа “Өст хүн Өлийн даваан дээр, Өртэй хүнтэйгээ зах дээр таардаг” гэгчээр АН-ын даргын сунгаанд Ж.Батзандан, Н.Алтанхуяг нар хамт өрсөлдөж байгаа нь хувь заяаны тохуурхал уу, улс төрийн хоржоонтой шоглоом уу.
Бас нэг сонирхолтой өрсөлдөгч бий. Намынхаа эсрэг явсаар байгаад өнөөгийн “өндөрлөгт” хүрсэн С.Эрдэнэ хүртэл өрсөлдөж байгаа гээч. С.Эрдэнэ 2010 онд өнөөгийн АН-ын дарга, тэр үеийнхээр бол “Шонхор”-ын л дарга З.Энхболдын даалгавраар нам дотроо нам байгуулж Намынхаа Их хуралтай зэрэгцүүлэн Ардчилсан хүчний холбооны чуулганыг зохион байгуулалцаж явав. Тэр үед эрх мэдэлд хүрээгүй,сөрөг хүчин хэвээрээ байсан болохоор намынхан нь тун ч их эгдүүцэж билээ.
Тэд “Манай нам хууль ёсны удирдлагатай. Гэтэл, намын Их хурлаас дутуугүй сүр дуулиантай хурал Төрийн ордонд хийж зохион байгуулагдсан ”Ардчилсан хүчний холбоо”-ны удирдлага намыг хоёр хувааж орхилоо. Ямар сайндаа энэ зун манай намын хууль ёсны удирдлага, Ардчилсан хүчний холбоо хоёр, зэрэгцээ хоёр бүсийн чуулган хийн хоорондоо хүчээ сорин мөчөөрхөлцөж байх билээ.
Увайгүй нөхдийн гайгаар нам маань “давхар биетэй” болчихсныг хараад олон түмнээс ичиж байна” гэцгээж байв.
Тэрхүү уур бухимдалдаа шатаж байсан хүмүүсийн нэг нь Улсын баатар Э.Бат-Үүл. Тэрбээр С.Эрдэнийг бодвол бичиг цаас нийлүүлэхдээ гарамгай авьяастай нэгэн учир гялс нэг нийтлэл бичиж, түүндээ “Эрдэнээ яг л Зюганов шиг аашилж байна.
Орон нутгийн сонгуулиар манай нам Баянгол дүүрэгт байнга ялагдана. Эрдэнээ юу ч болоогүй мэт царайлан Баянгол дүүргийн Ардчилсан намын дарга хэвээрээ л үлдэнэ. Тэгээд зогсохгүй Нийслэлийн намын дарга болоод дэвшээд явчихаж байгаа юм даа. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд манай нам ёстой “будаа” болтлоо ялагдсан.
Харин мань эр намын дүрмийн дагуу хариуцлагаа хүлээн огцрох нь бүү хэл “Нийслэлийн намын дарга дүрмэнд заасан ёсоор хариуцлагаа хүлээх учиртай “гэж хэлж зүрхэлсэн гишүүдийг “шорон” зангаараа далайлган дарамталсаар зүрхийг нь үхүүлээд Намын Хорооноос хөөн зайлуулчихаж билээ.
Сталин ийм “шорон” араншин үзүүлэн дарамтлахдаа гаргууд нэгэн байсан гэдэг. Өнөөдөр Эрдэнээ Баянгол дүүргийн Ардчилсан намын дарга бөгөөд бас Нийслэлийн Ардчилсан намын дарга бөлгөө. Хоёр шатны намын даргын албан тушаалыг нэгэн зэрэг эзэмшсэн ийм лут намын дарга Монголд байтугай дэлхийд үгүй биз.
Мань эр Баянгол дүүргийн Ардчилсан намыг хувьчилж авсан бөгөөд Нийслэлийн Ардчилсан намыг хувьчилж авахаар завдаж буй. Алсдаа сачий нь хүрвэл Ардчилсан намыг бүхэлд нь хувьчилж авах санаатайдаг. ”Зууны мэдээ” дээр гүйж очихыг бодоход Намбарын Энхбаяраас “сайн удирдамж” авсан байхыг үгүйсгэх аргагүй. Энхбаяр гуравдах Ерөнхийлөгч болоогүйсэн бол МАХН-ыг эгнэгт хувьчилж авахаар байсан амбицтай, туршлагатай улстөрч.
Эрдэнээ коммунист Зюганов шиг, Ардчилсан намыг бүхэлд нь хувьчилж авахыг санаархаж буй гэдэг нь түүний өнгөрсөн арван долоон жилд явуулсан улстөрийн үйл ажиллагаанаас нь харагддаг. Тэрбээр өнгөрсөн 17 жилд биднийг МАХН- тай тэмцэж явахад арын эгнээнд л алхаж явдагсан. Жагсаал, цуглаанд оролцдог байсаан.
Гэхдээ хэзээ ч манлайлж яваагүй. Харин Ардчилсан намын удирдлагатай тэмцэх ажлыг ямагт манлайлж явлаа. Ардчилсан намыг хагалах, бутаргах, салгах ажлыг гарамгай гүйцэтгэдэг байсан. Миний дараа Энхсайханыг Ардчилсан намын дарга болоход түүнтэй үзэлцэж байснаа хэсэг нөхдийн хамт тусдаа нам байгуулаад арилж өгсөн. Сонгуулийн ялагдлын дараа эргээд ирсэн. Тэгээд намууд нэгдэж Даваадоржийн Ганболдыг намын дарга болуут төд удалгүй мөнөөх тэмцлээ эхлүүлж Амаржаргалын үед, сонгуулийн өмнөхөн бас л хэсэг эрчүүд, бүсгүйчүүдийг намаас салган хоёрдохоо нам байгуулан одсон. Энэ удаад МоАН гэдэг нэрийг шүүхтэй хуйвалдан аваад сонгуульд зэрэгцэн орж тун хорлонтой ажил хийсэн. Тэр үед л мань эр МАХН-ын дарга Намбарын Энхбаярын захиалгат ажлыг хийсэн боловуу гэж би харддаг юм” гээд аваад хаячихна билээ.
Түүнчлэн “Эрдэнээ Баянголын намын байрыг миний өмч хэмээн аашлан булааж аваад хөөрхий манай намын дүүргийн хорооны эд хогшлийг хорсолтойгоор гудамжинд гаргаж хаяад ардчилсан намыг жигшин зэвүүцдэгээ Хувьсгалт намыханд бахтайгаар харуулсан юмдаг.
Уг нь МоАН гэдэг бол 1990 оны 2-р сарын 18-нд 24 нөхдийнхөө хамт миний үүсгэн байгуулалцаж байсан намын маань нэр билээ. Ийнхүү 2000 оны сонгуулд бид ялагдлаа. Мань эр захиалагчдаа хульхидуулан навсайж ядарсан амьтан буцаад ирлээ. Бид бүгдээрээ ахиад л нэгдэж томров.
Д.Дорлигжав намын дарга боллоо. Эрдэнээ ахиад л улиг болсон тэмцлээ эхлүүлэв. М.Энхсайхан нартай нийлээд намын даргаа огцруулахаар тулалдав. Тэгээд М.Энхсайханыг намын дарга болмогц Р.Гончигдорж, Н.Алтанхуяг нартай нийлэн намын даргыг огцруулах ээлжит ажилдаа орсон юм. Мөн ч шалиг явдалтай хүн. Энэ мэтээр намынхаа удирдлагатай тулалдах ажлыг манлайлсаар өнөөдрийг хүрэх шив дээ.
МАХН-тай хэзээ ч ингэж тууштай тэмцэж байгаагүй юмаа” гэсэн байдаг.
Тэрбээр “Намынхаа үе үеийн даргатай тууштай бөгөөд хорон тэмцдэг түүний занг манай намын дараагийн даргад санаархсан бүхэн өдий болтол ашигласаар ирсэн.
Өнөөдөр Зандаахүүгийн Энхболдын ээлж ирсэн шиг байна” хэмээн нийтлэлээ төгсгөжээ. Харин С.Эрдэнэ одоо л “чаддаг ажлаа” эхэлж байна. Түүнд өнөөх алдарт хорон чанараа өөрийнхөө төлөө ашиглах цаг нь ирсэн бололтой. Саяхан л “Яажшуухан ажилтай болдог юм билээ” гэсээр намын удирдлагуудаа дарамталж Нийгмийн даатгалыг өөрийн болгож байсан бол төдөлгүй хэрэлдэж шүүхдсээр арайхийн УИХ-ын гишүүний тангараг өргөсөн. Даварсаар сайд болсон.
Дарамталсаар хэвээр үлдсэн. Одоо түүн шиг баян “гишүүн асан” алга. Ямартай ч АН-ын даргад нэр дэвшигчдийн дунд тэр л хамгийн түрүүнд мөнгө тарааж, баригдаж хоруу чанараа өөрийнхөө төлөө зориулсаар явна.
Хэрэв мөнгө хүчтэй, үнэн үг хэрэггүй бол тэр л энэ сунгаанд ялах учиртай. Ялбал АН-ыг 2020 оны УИХ-ын сонгуулиар ялуулах үүрэгтэй. Ялуулчихвал сайн хэрэг. Даанч нэг гамшиг нөмөрнө. Тэр Ерөнхий сайд болно. Түүний гэгээн мэлмий холын хараа сайтай.
Тиймээс АН-ын даргын суудлыг биш Ерөнхий сайдын суудлыг л харж буй.
Тэр цагт ямар гээчийн дарангуйллыг амсах бол. Улсын баатар Э.Бат-Үүлийн дээрх бухимдал тээсэн үгсийг эргэн нэг хараарай. С.Эрдэнэ бол улсын эрх ашгийн төлөө дуугарч хөөгдөх тухай яригддаг тэмцэгч Ж.Батзандан биш.
Харин өөрийнхөө төлөө намынхаа эсрэг дуугардаг ч хөөгдөх тухай огт яригддаггүй байсан. Тиймээс ч хэрэв АН-ын даргаар сонгогдож гэмээнэ юун үүр, хороодын дарга, гишүүдтэй ярилцах, зөвлөлдөх, зөвхөн “Дарангуйлагч ардчиллын загалмайлсан эцэг” байх болно.
Шуурхай.мн
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Хуцөөөө та нар ичээч.үхсэндээж Эрдэнээс айгаад захиалгат юм бичүүлээд байдаг юмбээ. Эрдэнэ шиг ажилхийсэн хүн хаана байна
Хуцөөөө та нар ичээч.үхсэндээж Эрдэнээс айгаад захиалгат юм бичүүлээд байдаг юмбээ. Эрдэнэ шиг ажилхийсэн хүн хаана байна
Эрдэнэ дарга ажилаа сайн хийнэ гэхдээ АН-ын даргат тэнцэхгүй хүний амь нас хохироосон хүн одоо ДЭМИЙ УИХ-ын гишүүн З.Алтай гуай индэрээс хэлсэн үнэн дургүй байна бид
Яагаад шудрага өрсөлдөж болдоггүй юм.Ингэж худлаа захиалгат мэдээлэл тараалаа гээд ардчилсан намын даргаар сонгогдоно гэж бодож байвал битгий мөрөөд.Эрдэнэ шиг шинэчлэлийг бүтээх гэж зүтгэж байгаа хүн ховор байх шүү
Ул бутэх хулгайч с.эрдэний хуухний асуудал зондоо татвар нийгмийн даатгалд хичнээн ч эхнэртэй билээ.тэр ашиг малтмалын уурийнтуяа боовын хохоод далдагнаж гуйгээд байдаг
ХҮҮШ ЭЭ ХҮМҮҮС ЭЭ ЭНЭ ГОМО МӨНХӨӨ ГЭЖ ЯМАР ИЧИХ НҮҮРЭЭ ЭЛГЭНДЭЭ НААСАН АМЬТАН БАЙДГИЙМ БЭ МЭДЭХ ХҮН АМЬТАН БАЙНА УУ ТАМИНЬ ЭЭ